- “АМГАЛАН" дулааны станцыг ирэх аравдугаар сарын 15-нд бүрэн ашиглалтад оруулна-
2013 онд эхлүүлсэн “АМГАЛАН" дулааны станцын барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувьтай байна. Уг станцыг ирэх аравдугаар сарын 15-нд ашиглалтад хүлээлгэж өгөх учиртай. Энэ хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим Хүчний сайд Д.Зоригт, Хотын дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан өнөөдөр станцын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
“АМГАЛАН" дулааны станцын одоогийн нөхцөл байдлыг төслийн ерөнхий инженер Ц.Цогтсайхан танилцуулж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг станцыг барьж дуусгахад ямар бэрхшээл, саад, туслалцаа байгааг тодруулсан юм.
Ц.Цогтсайхан инженер хэлэхдээ "Станцын үлдсэн хэсгийг дуусгахад 3.9 тэрбум төгрөг шаардлагатай байна. Тухайлбал, 110-н агаарын өргөтгөл шинэчлэлийн ажил, гадна талбайн төмөр замын завсар шинэчлэл /400 сая төгрөг/, 2-3 худаг нэмж ухах ажил гээд хөрөнгө шаардлагатай зүйлс цөөнгүй бий" гэсэн юм.
Мөн станц барихад ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүдийн /БНХАУ-аас оруулж ирсэн/ хугацааг сунгаж өгөхийг ГЕГ-аас хүслээ.
“АМГАЛАН" ДУЛААНЫ СТАНЦЫН ХҮЧИН ЧАДАЛ:
116 МВт-ын хүчин чадалтай гурван ширхэг зуух, бүрэн компьютерийн удирдлагын систем, 2Ф700 мм-н диаметртэй хойд, урд хэсгийн дулаан дамжуулах гаргалгаа бүхий хоёр дулааны шугам, 110 кВ-ын хоёр хэлхээт 350м цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгааны дэд станц, түлш дамжуулах байгууламжууд, төмөр замын өргөтгел, сулжээний усны насос, шугам хоолой болон цахилгаан хуваарилах байгууламжийн барилга, тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан.
“АМГАЛАН" ДУЛААНЫ СТАНЦЫН УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛҮҮД:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|