Тавдугаар сарын 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар дулаарна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргааш буюу тавдугаар сарын 06-ны өдөр Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи шуургатай, нутгийн зүүн хагаст хуурайшилт нэмэгдэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Иймд гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав. 

05-р сарын 07-ноос 05-р сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 

  • Тавдугаар сарын 7-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Тавдугаар сарын 8-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи:

  • Тавдугаар сарын 7-нд нутгийн зарим газраар,
  • Тавдугаар сарын 8-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 

  • Тавдугаар сарын 7-нд нутгийн баруун хагаст,
  • Тавдугаар сарын 08-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан,
  • Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16…+21 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна.
  • Тавдугаар сарын 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар дулаарна.