ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Сэтгүүлчийг сулла" чимээгүй суулт боллоо

С.Бадрал, iKon.mn
2015 оны 7 сарын 20
iKon.MN

INFO.MN сайтын сэтгүүлч С.Баттулгыг энэ сарын 9-нөөс 27-ныг хүртэл Ганц худагт хорих шийдвэр гаргасан.

Тус шийдвэрийг эсэргүүцэж, сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардан өнөөдөр сайтын холбооны УЗ-ийн гишүүд, сайтын захирлууд, сэтгүүлчид Чингисийн талбайд цайны цагаараа чимээгүй суулт хийлээ.

Сэтгүүлч С.Баттулгыг цагдан хорьсонтой холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нэгдэн  "Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн өрнүүлээд байгаа бөгөөд шүүхийн холбогдох албан тушаалтанд шаардлага хүргүүлсэн билээ. Гэсэн хэдий ч шүүхээс ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа юм.

Сайтын холбооны Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд Ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан “Шүүгч захирамжаа өөрчилж, сэтгүүлчийг суллахгүй байна. Тиймээс энэ сарын 27-нд болох шүүх хуралд Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллагынхныг ирээрэй гэж уриалмаар байна.

Цаашдын үйл явдалыг бид анхаарч байхаас өөр аргагүй байна. Сэтгүүлчийн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хориж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байгаа. Энэ хоёр жил сунжирсан хэрэг. С.Баттулга хилээр гарах ч эрх байхгүй. Хорихгүйгээр шүүх үйл ажиллагаагаа явуулж болох байтал хорьсныг эсэргүүцэж байгаа юм” гэлээ.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг