2013 оны 12 сарын 27
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Байнгын хорооны дарга нарыг сонголоо.
Үүнд:
Төрийн байгуулалтын хорооны даргаар А.Бакей,
Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Түвдэндорж,
Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатар,
Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Г.Баярсайхан,
Өргөдлийн байнгын хорооны даргаар Р.Бурмаа
Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны даргаар Ц.Оюунбаатар,
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтын нэрийг дэвшүүлснийг чуулганд оролцсон гишүүдийн 84-88 хувийн саналаар дэмжиж, сонголоо.