• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Шонхорыг худалдахыг хориглох хуулийн төсөл боловсруулжээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод дараах гурван хуулийн төслийг өргөн барилаа. Үүнд:

1. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 

Өөрчлөлт оруулах санал

Тамхины хяналтын тухай хуульд тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байж болох асуудлыг тодорхой зааж, түүнд тавигдах шаардлагыг тусгажээ. Тухайлбал, тамхи татах зөвшөөрөгдсөн цэг нь утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэсэн, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тасалгаа байхаар заасан байна. 
Мөн тамхины хяналтын талаар төрөөс баримтлах бодлогын асуудлыг улам нарийвчлалтай болгох үүднээс тамхины татварыг Тамхины хяналтын суурь конвенцид заасан түвшинд хүргэх замаар нэмэгдүүлж байхаар заасан хэт ерөнхий зохицуулалтыг өөрчилж, тамхины онцгой албан татварыг хоёр жил тутам нэмэгдүүлж байхаар төсөлдөө тусгажээ.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Өөрчлөлт оруулах санал

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зүйл заалтыг нэг мөр ойлгож, хэрэглэх явдлыг хангах, албан татвар ногдуулах үйл ажиллагааг хялбар болгож татвар төлөгчдөд чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх нөхцөл бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан тухайгаа төсөл санаачлагч танилцуулав.

Түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг тодорхойлох журмыг боловсронгуй болгох зорилгоор Засгийн газраас төрийн өмчийн аж ахуйн нэгжид олгосон санхүүгийн татаас, үзүүлэх дэмжлэгт тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифийг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг тодорхойлон тогтоож байхаар тусгасан байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү гурван хуулийн төсөл өргөн барив

3. Шонхор шувууг худалдахыг хориглох тухай

Өөрчлөлт оруулах санал

Засгийн газар 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа шонхор шувууг “Үндэсний бахархалт шувуу болгох тухай” 101 дүгээр тогтоол баталсан. Иймд шонхор шувууг цаашид аливаа ашиг олох зорилгоор агнах, гадаадад гаргах, барихыг хориглох нь зүйтэй гэж үзэж УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулсан байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг