ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

З.Баянсэлэнгийн оронд Д.Батцогт ажиллахаар боллоо

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг сонголоо.

Үүнд:

  • Төрийн байгуулалтын хорооны даргаар А.Бакей
  • Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Түвдэндорж
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатар
  • Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Г.Баярсайхан
  • Өргөдлийн байнгын хорооны даргаар Р.Бурмаа
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны даргаар Ц.Оюунбаатар
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Батцогтын нэрийг дэвшүүлснийг чуулганд оролцсон гишүүдийн 84-88 хувийн саналаар дэмжиж, сонголоо.

Харин Ц.Цолмонг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын, З.Баянсэлэнгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг гишүүдийн 81.6 хувь нь дэмжив.

Энэ хоёр Байнгын хорооны даргаар Ц.Оюунбаатар, Д.Батцогт нар ажиллахаар болсон учир үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал авсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд байнгын хорооны даргаар сонгогдсон гишүүдэд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг