ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван сумыг сар шинийн өмнө эрчим хүчтэй холбох үүрэг өгөв

open.parliament.mn
2013 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гурван сумыг эрчим хүчээр холбох ажлыг дуусгаж ашиглалтад оруулах үүрэг өглөө

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Баянхонгор аймгийн гурван сумыг эрчим хүчээр хангах ажлын явц байдлын талаар Эрчим хүчний яамны албаны хүмүүс болон Вива Ланд компанийн захирал Б.Баттогтох нартай уулзаж ярилцан чиглэл өглөө.

Монгол Улсын Эрчим хүчний сайдын багцад 2012-2013 оны улсын төсвийн хөрөнгөөр нийт 4.280.209.146 төгрөгийн төсөвт өртөг бүхий Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянлиг сумын 35кВ-ын 127.4 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Ойгон нуур” ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 79,4 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Дээрх гурван сумыг эрчим хүчтэй холбох ажил энэ онд  дуусах байсан ч бараа материал хил гааль дээр саатсан, холоос материалаа татаж байгаа нь  цаг хугацаа алдахад хүргэж байгаагаас  шалтгаалан ажлын явц удааширсан байна.

 Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат ирэх оны нэгдүгээр сарын 20-ны дотор буюу сар шинийн өмнө гурван сумыг эрчим хүчээр холбох ажлыг дуусгаж ашиглалтад оруулах  үүрэг өгөв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг