• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны сүүлчийн чуулган өндөрлөлөө

ikon.mn
2013 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Бакей, Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг нарын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Ингээд байнгын хорооны санлаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувь дэмжсэн тул хэлэлцэхээр болов.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд нар танилцуулав.

Төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, С.Бямбацогт хариулт өглөө.

Ц.Даваасүрэн өмнөх хэлэлцсэн төсөлтэй нэгтгэж хэлэцэхийг дэмжиж байна, дэгийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулах нь маш хязгаарлагдмал учир зөвхөн оруулсан саналын хүрээнд л хийхийг санууллаа.

Төслүүдийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 67.9 хувь дэмжсэн тул байнгын хороонд шилжүүлэв.


Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг  хэлэлцэж буйтай холбогдуулан  УИХ дахь МҮАН-МАХН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг  тус эвслийн бүлгээс чуулганы хуралдаанаар өнөөдөр хэлэлцэхээр  төлөвлөгдсөн үлдэж   бүх асуудлаар ажлын таван хоног завсарлага авах хүсэлт гаргасныг УИХ-ын дарга хүлээн авснаа мэдэгдсэнээр  2013 оны чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.