Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Г.Даваажаргалыг тус зөвлөлийн даргын үүрэгт ажлаас, Д.Цэцэгмаа, Б.Ганбат, Г.Цэцгээ нарыг гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө.
Харин СЗХ-ны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргаар Р.Ринчинбазар /82.4 хувийн саналаар/, гишүүнээр Б.Амарсанаа /80.4/, Д.Цэрэнбадам /80.4/, А.Өнөржаргал /75.0/, Ж.Эрдэнэбилэг /82.7/ нарыг тус тус томиллоо.
Энэ асуудлыг өчигдөр Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороод хэлэлцээд нэр дэвшигчдийг дэмжиж өнөөдрийн чуулганы хуралдаанд оруулан хэлэлцэж УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!