2015 оны 4 сарын 13
Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сарын 13-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 14-ний өдөр баруун болон төв, говийн аймгийн нутгаар, 15-ны өдөр зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ.