Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Түймрийг бүрэн унтраахад хүндрэлтэй байна

Монголын мэдээ
2015 оны 4 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Баян-овоо сумын Хөх чулуу гэдэг газар хээрийн түймэр гарч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийн хил давж орж ирснийг иргэн н.Номинцэцэг сумын ЗДТГ-т мэдээлсэнээр 15.30 цагт Онцгой байдлын газарт мэдээлэл өгчээ.

Одоогийн байдлаар 20 гаруй айл түймэрт өртөж хохирлын хэмжээг бүрэн гаргаагүй байгаа. 

Уг мэдээллийн дагуу Засаг даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг 156 иргэн, 17 автомашин, хоёр мотоцикль, дөрвөн трактор, нэг ковш очиж ажилласан байна.

Өчигдрийн байдлаар түймрийн голомтод Сүхбаатар аймгийн ОБГ, Мэргэжлийн анги, Сүхбаатар, Түмэнцогт, Мөнххаан сумын иргэд, Аврах тусгай ангийн албан хаагчид, Дорноговь, Говьсүмбэр аймаг болон Багануур дүүргийн Онцгой байдлын албан хаагчид ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Түймрийн баруун, зүүн урд үзүүрийг барьж, бүрэн цурманд оруулахаар ажиллаж байгаа боловч голомтыг бүрэн унтраахаар ажиллах хугацаанд салхины хурд 20-24 метр секунд хүрч хүчтэй салхилсан учраас түймрийн урд үзүүр Мөнххаан сумын холбоо, баруун урд үзүүр Баянтэрэм гэдэг газар хүрээд байгаа гэнэ.

Одоогийн байдлаар 20 гаруй айл түймэрт өртөж хохирлын хэмжээг бүрэн гаргаагүй байгаа бөгөөд Улсын онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг тус газарт ажиллаж эхлээд байна. Ажлын хэсгийн ахлагчаар Онцгой байдлын хурандаа, улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар ажиллаж байна.

 

Зураг