Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоожээ

Өглөөний сонин
2015 оны 4 сарын 15
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Автотээврийн үндэсний төвөөс авав

Автотээврийн үндэсний төвөөс өчигдөр 17:40 минутын байдлаар орон нутагт цаг агаарын байдал ямар байгаа талаар мэдээллээ.

Тус төвийн мэдээлснээр тухайн үед Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Хөвсгөл аймгуудад тэнгэр бүрхэг, хүчтэй шороон шуургатай байгаа аж. Мөн Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь аймагт бага зэргийн шороон шуургатай байгаа бол Завхан аймагт бороо орж байгаа гэнэ.

Цаг агаарын байдал муудах төлөвтэй байгаа учраас Баянхонгор, Өвөрхангай аймгийн ОБЕГ-ын чиглэлийн дагуу оройны 18:00 цагийн Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоожээ.

Зураг