Дэлхий дээр яг одоо цорын ганц эрэгчин цагаан хирс үлдээд байна. Түүний байгаа газар нь Кенийн нийслэл Найробигоос хойш 200 км зайтай Ол Пежетагийн дархан цаазат газар.
Суданаас түүн дээр хоёр эмэгчин цагаан хирсийг авчирч нийлүүлжээ.
Ингээд нийтдээ гуравхан ширхэг цагаан хирс дэлхий дээр үлдээд байгаа юм. Энэ амьтныг 1960-аад оноос эхлэн хулгайн анчид эрчимтэй агнаж эхэлсэн. Шалтгаан нь түүний хамар дээрх эвэр нэг кг нь $75,000 хүрдэгтэй холбоотой.
Цагаан хирсийг аврахын тулд судлаачид хиймлээр үр суулгах аргыг туршиж байгаа гэнэ.
Харин энэ хооронд буутай цэргүүд эдгээр гурван амьтныг 24 цагийн турш нүд салгалгүй манаж байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!