Он гарсаар 15 аймгийн 58 суманд ой, хээрийн 85 түймэр гарчээ. Өчигдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Сэргэлэн, Хэнтий аймгийн Баян-Адрага, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Булган аймгийн Баян-Агт суманд гарсан зургаан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хэдийгээр түймрийн ихэнхийг цурманд оруулсан ч эргэж алдагдахгүй гэх баталгаа алга. Учир нь салхины эрч нэмэгдэхээр цурманд оруулсан түймэр асах магадлалтай болдог гэнэ. Түймэр ихээхэн талбай хамраад байгаа нь үүнтэй холбоотой. Түймрийн нөхцөл байдал болон авч байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-аас өчигдөр мэдээллээ.
Сүхбаатар aймгийн Түмэнцогтод гарсан түймэр Сүхбаатар сумын нутаг орсныг цурманд оруулсан. Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн онцгой байдлын бие бүрэлдэхүүн цурмыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот сумын нутгаар өчигдөр (уржигдар) ОХУ-аас түймэр орж ирсэн.
Үүнийг Чулуунхороот сумын нутагт унтрааж, цурманд орууллаа. Мөн Дорнод аймгийн Сэргэлэн, Цагаан-Овоо сумын заагт түймэр гарсныг аймгийн төвөөс шуурхай бүрэлдэхүүн гарч, унтраалаа. Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан түймрийг орон нутгийн иргэд цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Завхан аймгийн Отгон сумын нутагт түймэр гарсныг иргэд унтраасан.
Асаж байгаа хоёр, цурманд оруулсан дөрвөн түймэр байгаа бол хоёр түймрийг унтраасан” гэлээ.
Манайд гарсан түймрүүд аянга цахилгаан эсвэл хэт халалт, хуурайшилтаас болоогүй.
Манайд гарсан түймрүүд аянга цахилгаан эсвэл хэт халалт, хуурайшилтаас болоогүй.
Хүмүүсийн анхаарал болгоомжгүй байдал, буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарчээ. Түүнчлэн Цаг Уур, Орчны Шинжилгээний газраас өгсөн мэдээллээр ойрын өдрүүдэд эдгээр газарт хур тунадас орохгүй, салхины эрч нэмэгдэхээр байгаа нь түгшүүр төрүүлж байна.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар “Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар байгуулсан ажлын хэсэг түймрийн голомт бүхий аймгуудад ажиллалаа. Түймрийн голомтод салхины хурд 10-20 м/сек хүрсэн. Асаж байгаа түймэр холоос шороон шуурга мэт хуйларсан, галын түйрэн гэж хэлж болохоор харагдаж байна.
Урьдчилсан байдлаар 40 гаруй айл түймэрт өртөн орон гэрээ алдсан, 3,000 гаруй мал хорогдсон тооцоо гарсан. Ялангуяа Дорнод аймгийн Баян-Уул гэх мэт байгалийн үзэсгэлэнт газар, ховордсон ан амьтан түймэрт өртөж , устаж байгаа нь үнэхээр нүд хальтрам, харамсалтай. Аймгуудын нөөц хөрөнгө дууссан. Тиймээс шаардлагатай техник хэрэгсэл, шатахуун, үйл ажиллагааны зардлыг Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна” гэж мэдээллээ.
Тухайлбал, “Талх чихэр”, “Max импэкс”, “Баян-гол” зочид буудал, “Милл хаус”, “Хатансүйх импэкс”, “Далай ээж”, “Зоргол хайрхан” компанийн 2,000 гаруй ажилчин нэг өдрийн цалин, өөрсдийн үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүнийг түймрийн голомт руу илгээсэн байна.
Мөн “Скайтел” компани түймрийн голомтод ажиллаж буй 500 гаруй хэрэглэгчдэдээ урамшуулал олгосон аж. ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуян эдгээр аж ахуйн нэгжид талархал илэрхийллээ.
Түймрийн голомтод ажиллах хүсэлтэй иргэн олон байгаа ч ЗХЖШ, ХХЕГ-ын бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа учраас одоогоор иргэдийг дайчлах шаардлагагүй гэнэ.
Энэ үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Түймрийн голомтод байгаа хүмүүс сульдаж, ядарчээ. Хүн хүчээ сэлгэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бид аль болохоор хүмүүсээ сэлгэх, нэг түймрээс нөгөө рүү явуулахдаа хамгийн сүүлд нэмэлт хүчээр очсон бүрэлдэхүүнийг татах байдлаар хүмүүсээ хуваарилж байна. Бие бүрэлдэхүүнээ сэлгэх, нөхөн хангах эсэхийг тодруулж, асууж байгаа. Шаардлагатай тохиолдолд хүн хүч сэлгэхэд бэлэн.
-Түймэрт амьтад хэр өртсөн бэ?
-Одоогоор амьтан битгий хэл үрэгдсэн малаа тоолж дийлэхгүй байна.
-Үүл буудаж, хур тунадас оруулах боломжгүй хэрэг үү?
-Цаг Уур, Орчны Шинжилгээний газраас мэдээлснээр чийгшил алга гэсэн. Түүнчлэн салхины хурд 15 м/сек-ээс дээш байгаа үед үүл буудах хориотой байдаг гэлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр чийгшил алга гэсэн.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ХХААЯ-ны Гамшигтай тэмцэх штаб өнгөрсөн Бямба гарагт хуралдан, түймэрт өртсөн сумдын малчид, иргэд, тэнд ажиллаж байгаа хүмүүст сэтгэл санааны дэм өгөх, хүнс, өргөн хэрэглээний бараа, эд материалаар туслахын тулд хандив цуглуулахаар боллоо.
Энэ хүрээнд ХХААЯ, түүний харьяа байгууллагын 305 ажилтан нэг өдрийн цалингаа түймэрт өртсөн сумдад хандивлажээ. Түүнчлэн яамны дотоод нөөц боломжийг ашиглан малын зарим эм, бэлдмэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг яаралтай сумдад хүргүүлэхээр тогтов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!