Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Замын цас, мөс цэвэрлэх ажил үргэлжилж байна

www.ulaanbaatar.mn
2015 оны 4 сарын 8
ulaanbaatar.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Ulaanbaatar.mn сайтаас авав.

Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын нөхцөл байдал хүндэрсний улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн 350 гаруй ажилчид 12 машин, 7 механизм, үйлчилгээний 6 машинтайгаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа. 

Авто замын халтиргаа, гулгааг арилгах зорилгоор амралтын өдрүүдэд Хан-Уул, Баянгол дүүрэгт, Богд уулын арын зам, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Нарны гүүр, Сансарын замууд, Намянжү, Дорж, Монель, Дарь-эх, Дамбадаржаа, Санзай, 7 буудал, Бэлх, Сэлх, Цайз, Шар хад, Алтан өлгий,Улиастай,Хужир булан, Баянзүрхийн товчоо, Айдас, Морин, Эмээлт, Баруунтурууны даваанууд, Баянхошуу, Хилчин, 7, 21-р хорооллууд, Зурагт, 22-ын товчоо чиглэлийн замуудад нийт 70 гаруй тонн бодис цацсан.

Харин өчигдөр Сөүлийн гудамж, 1-р сургууль, Баянзүрхийн товчооны замд 2 тонн бодис цацаж, зам цэвэрлэгээний ажлыг хийлээ.

Цас мөс гүйцэд арилаагүй, нэмж халтиргаа үүссэн замуудыг цэвэрлэх ажил өнөөдөр үргэлжилж байна.