2014 оны 5 сарын 21
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Улиастайн голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар нийслэлийн тусгай хамгаалалтад авах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.