
Araap бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг өнөөдрөөс эхлүүлэн долдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлүүлэхээр болжээ.
Тооллого нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргээс эхлэх юм байна.
Энэ ажлын хүрээнд Нийслэлийн агаарын чанарын алба, SICA ХХК-ийн гэрээт ажилчидтай хамтран 100 кВт-аас дээш хүчин чадалтай гэрийн зуух, төвлөрсөн халаалтад холбогдоогүй нийтийн байр, аж ахуйн нэгж, ШТС-ууд, авто гарааш, угаалгын газар дахь зэрэг хорт утаа ялгаруулдаг эх үүсвэрүүдийг тоолохоор болжээ.
Тооллого хийгдсэнээр Агаарын чанарын ухаалаг систем хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Энэ талаар Сүхбаатар дүүргийн удирдлага болоод 20 хорооны Засаг дарга нартай Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан, SICA ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважаргал болон албаны бусад хүмүүс ирж тооллогод хамруулах эх үүсвэрүүдийн тухай танилцуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!