Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Ногун” мэндэллээ

ikon.mn
2014 оны 5 сарын 21
iKon.MN

Байгаль орчноо хайрлан хамгаалах асуудал нэн тэргүүнд болсон энэ үед хүүхэд багачуудад энэ чиглэлээр мэдээлэл өгөх зорилгоор нэгэн шинэ бүтээл гарсныг дуулгахад таатай байна.

Байгаль орчин ногоон хөгжлийн яам болон "Монгол Контент" ХХК хамтран “Ногун” цуврал зурагт зохиолыг гаргаж буй бөгөөд эхний дугаар уншигчдын хүртээл болоход бэлэн боллоо.

Байгаль ан амьтдыг хайрлах тухай адал явдлаар дүүрэн үйл явдлуудыг сонирхохын зэрэгцээ хүүхэд багачууд маань мэдлэг, мэдээллийг олж авах боломжтой юм.

Хүүхэд багачуудын сонирхлыг татаж тэдний сэтгэхүйд тохируулан бүтээгдсэн тус цуврал дугаар бүртээ ан амьтад, байгалийн үзэгдэл зэрэг мэдээллийг мөн давхар багтаасан.

...Амьтанд хайртай, сониуч бяцхан хүү Ананд үл мэдэх гэмтсэн шувууг сайхан сэтгэлээр эдгээж, түүнийг байгальд нь тавьснаар ойн савдаг Ногунтай уулздаг. Ингээд түүнтэй найз болж байгаль, амьтдыг танин мэдэх аялал эхэлнэ...

Хүүхдүүд та бүхэн "Ногун" цувралтай хамт байж олон адал явдлыг шимтэн уншихын зэрэгцээ, байгалийн тухай мэдлэгээ тэлээрэй.

Зураг
1
"Ногун" комик

Зураг
2
"Ногун" комикоос ...

Зураг
3
"Ногун" комикоос ...

Зураг
4
"Ногун" комикоос ...