Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг мод хоёр хүний амьсгалах хүчилтөрөгчийг ялгаруулдаг

ikon.mn
2014 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Нэг мод хоёр хүний амьсгалах хүчилтөрөгчийг ялгаруулдаг

Мод тарих хүсэлтэй байгууллага, иргэд олон болж буй нь сайн хэрэг. Тэдэнд сонирхсон асуултдаа хариулт авах хэрэгцээ бий. Энэ удаа асуултыг багцлан Ч.Базарын монолог ярилцлагаар хүргэж байна.

-Мод хэрхэн тарих тухай мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг хүргэж болох уу?

-Сүүлийн үед мод тарих аргачлал байна уу гэж асуух сураглах хүн олон болж байна. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, албан байгууллага, сургууль хамт олноороо мод тарьж, зарим нь бүүр Цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар ч санаачилга гарч байна. Нэг мод хоёр хүний амьсгалах хүчилтөрөгчийг ялгаруулдаг.

-Мод тарьж байгаль орчиндоо хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байна. Хаана хандах вэ?

-Мод тарих, ойжуулах ажлын саналаа юуны түрүүнд тухайн орон нутгийн Засаг дарга, Байгаль орчны газар, Ойн ангид хандаж өгнө.

Ойжуулалт хийсэн болон мод тарьсан талбайд газрын төлбөр төлөхгүй.

-Мод тарихад тороос санхүүгийн дэмжлэг авах боломж бий юу?

-Жилд нэг удаа нэг мод тарьж, арчлан хамгаалж ургуулах нь иргэний ухамсарт үүрэг бөгөөд үүний төлөө хэн нэгэн санхүүжилт өгөхгүй. Харин орон нутгийн Байгаль орчны газраас зарлаж буй улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлын сонгон шалгаруулалтад оролцож, шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд гэрээ байгуулан санхүүжилтийн дэмжлэг авах боломжтой.

-Мод тарихад технологи хэрэгтэй. Мэргэжлийн зовлогоо .хаанаас авах вэ?

-Тухайн аймаг, нийслэл орон нутгийн Байгалв орчны асуудал эрхэлсэн байгууллага болон ойн анги, ойн мэргэжлийн байгууллагуудаас авч болно. Мөн мод тарьдаг туршлагатай хувь хүмүүс ч байдаг. Тэд бол сайн зөвлөгч.

-Үр тарьц, суулгац хаанаас авч болох вэ?

-Сүүлийн үед мод, бут, сөөгний тарьц, суулгац үржүүлдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, хүмүүс олон болж байна. Улаанбаатар болон хөдөө аймгуудад тарьц, суулгацны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах үеэр мод үржүүлдэг мэргэжлийн байгууллагуудаас худалдан авч болно.

Харин үр худалдан авахдаа эхлээд Байгаль орчны газар болон ойн ангид үр авах тухай хүсэлт гарган, улмаар БОНХЯ-нд ирүүлж, Ойн судалгаа хөгжлийн төв (УТҮГ)-ийн Үрийн нөөцийн сангаас тодорхой үнээр нарс, шинэс модны үр худалдан авч болно. Тарих гэж байгаа газарт ямар мод ургаж байсан, ургах боломжтой зэргийг сайн асууж судлах хэрэгтэй шүү.

-Ойжуулалт хийх газарт төлбөр төлөх үү?

-Тухайн жилд улсын төсвийн хөрөнгөөр ойжуулалт хийх шаардлагатай. талбайн хэмжээг орон нутгаас санал авсны дагуу БОНХЯ хуваарилан холбогдох орон нутагт хүргүүлдэг. Харин өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийх тохиолдолд тухайн сумын Засаг дарга болон Ойн анги, Байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтанд хандан ойжуулах талбайг заалгасны дагуу гэрээ байгуулан ажиллаж болно. Ойжуулалт хийсэн болон мод тарьсан талбайд газрын төлбөр төлөхгүй.