Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал дахь ГИДЦГ-ын “Б” хэсэгт сэргээн нутагшуулж байгаа тахийн сүргээс 10 гүү унагалж, нийт 100 гаруй тахьтай боллоо.
Энэ жил 30 гаруй гүү унагалах юм байна.
Мөн БНХАУ-ын Шинжиан Уйгарын мужийн Жим сайрын тахь үржүүлгийн төвөөс зургаа, Чехийн Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн гүү авчрахаар төлөвлөөд байгаа аж. Ингэснээр тахийн тоо 140 хүрэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!