Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Нинжа нар дархан газрыг сэндийлэхээр санаархжээ

Б.Агь, Өдрийн шуудан
2014 оны 5 сарын 16
Өдрийн шуудан

Мазаалайн амьдрах орчин буюу Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “А” хэсэг нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийн 30, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийн 70 хувийг эзэлдэг аж.

Гэтэл мазаалайн амьдрах орчин руу нинжа нар өнгөрсөн жилээс эхлэх халдах болжээ.

Сүүлийн тохиолдол нь Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр дээр гарсан бөгөөд тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэн дархан цаазат газарт алт олборлохоор явж байсаныг хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч илрүүлэн Цогт сумын байгаль хамгаалагчийг байлцуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Хэргийг аймгийн Прокурорын газарт шилжүүлжээ.

Нинжа нар ховор амьтдад зориулж Барууншаргад байгуулсан худгийн шланк, цахилгааны утсыг таслах зэргээр хорлон сүйтгэсэн байжээ.

Зураг