Нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-нд буюу БЯМБА гарагт зуслангийн бүсэд цэвэрлэгээ хийхээр болжээ.
Цэвэрлэгээний нээлт БЯМБА гарагт Сүхбаатар дүүргийн Зунжин худалдааны төвийн өмнөх талбайд 10.00 цагт болох юм байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын оюутны холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд их дээд сургуулийн оюутнууд их цэвэрлэгээнд нэгдсэн зохион байгуулалттай оролцох юм.
Цэвэрлэгээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, Монголын оюутны холбоо, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, хороо, ахуйн нэгж байгууллага иргэд хамтран зохион байгуулна.
Зохион байгуулагчдын зүгээс зуслангийн бүсийн ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө их цэвэрлэгээндээ нэгдэн идэвхитэй оролцохыг уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!