Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Франц улсын “Арева” группын охин компани болох “Кожеговь” компани цөмийн нэг төрлийн бодис болох шар нунтгийг туршилтаар олборлож эхэлсэн байгаа.
Гэвч энэхүү шар нунтгийн нөлөө орон нутгийн хөрс болоод мал, хүн амьтанд гаж, хортой нөлөө үзүүлж эхэлсэн тухай нутгийн иргэд иргэний нийгмийн байгууллагуудад хандах болжээ.
Иймд “Гал үндэстэн” холбоо, “Босоо хөх Монгол” ТББ-ын төлөөллүүд өнгөрсөн сард тус сумыг зорьж, газар дээр нь танилцсан юм. Тэд орон нутагт нөхцөл байдал ямар байгаа талаар ч хэвлэлийнхэнд мэдээлсэн удаатай.
Нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн тул Дорноговь аймгийн Улаанбадрах тэргүүтэй хэд хэнэнд сумын иргэд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран “Кожеговь” компанид шаардах бичиг хүргүүлсэн байна. Энэхүү шаардах бичигт "Кожеговь” компани даруй үйл ажиллагагаа зогсоож, Монгол Улсаас гар" гэж дурджээ.
"Ерөнхий сайдад 2012 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн 700 иргэний гарын үсэгтэй өргөдөл явуулсан. Гэтэл одоо болтол хариу өгөөгүй".
Уг бичгийг дөрөвдүгээр сарын 24-нд тус компанийн төлөөлөгчид өгсөн ч хариу өгөхгүй 14 хоногоос хэтэрсэн тул иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл шахаж, шаардаж, тулгасны үндсэн дээр энэ сарын 15-нд хариу мэдэгдэл болгож ил захидал хүлээн авчээ.
"Харамсалтай ил захидлын агуулга Дорноговь аймгийн малчин иргэд, иргэний нийгмийн байгуулагуудыг шоглосон өнгө аястай төдийгүй худал мэдээлэл цацдаг" гэсэн гэж гүжирдсэн байсан хэмээн “Босоо хөх Монгол” ТББ-ын төлөөлөл Я.Хундганаа өнөөдөр мэдээллээ.
Иймд төр засгийн зүгээс анхаарлаа хандуулахыг сануулав.
Мөн тэрбээр хэлэхдээ "Ерөнхий сайдад 2012 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн 700 иргэний гарын үсэгтэй өргөдөл явуулсан. Гэтэл одоо болтол хариу өгөөгүй байна.
Мөн "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног" нэрийн дор Урт нэртэй хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгааг бид эсэргүүцэж байна гэсэн юм.
Түүний хэлж буйгаар энэхүү хуулинд ашиглалтын лицензийн хугацаа есөн жил гэснийг 12 жил болгохоор тусгаад байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!