Цэцэг л бол цэцэг гээд ямар ч хамаагүйг тарих нь зөв зүйл бас биш бололтой. Нэг ёсондоо цэцэг тарихад учир бий гэнэ. Тиймээс тасалгааны цэцгийн бэлгэдлийн талаар Соёолж төвийн “Цэцэг” худалдааны төв дэх салбарын мэргэжилтэн О.Мөнхтуяа ингэж зөвлөв.
Эрүүл байхыг хүсэхгүй хэн байх билээ
Эрүүл мэндийг бэлгэддэг цэцгийн нэг нь Цагаан кала. Далбагар навчтай уг цэцэгнээс цав цагаан цэцэг ургана. Цагаан цэцэг нь хоёр сар хэртэй үхэлгүй байж чадна. Тиймээс Цагаан кала цэцгийг эмнэлгийн байгууллагуудад тавих нь илүү тохиромжтой. Цагаан цэцэг нь дэлбээлсэн үедээ өнгө, үзэмж сайхантай учраас эмэгтэйчүүдийн цэцэг ч гэж бас хэлдэг.
Буянтай хүний кактус цэцэглэдэг
Компьютер дээр байнга суудаг хүмүүст кактус эрүүл мэндэд нь тустай гэдгийг мэдэхгүй хүн бараг л үгүй. Учир нь хорт хий гаргаж, хүчилтөрөгчийг их хэмжээгээр ялгаруулдаг юм. Мөн элдэв хэл амнаас хамгаалдаг цэцэг бол кактус.
Урт удаан наслахын бэлгэ тэмдэг ч гэж бас үздэг. Кактус цэцэглэх нь тун ховор. Арчилгаа сайн бол 5-10 жилд нэг удаа цэцэглэдэг. Кактус нь цэцэглэсэн хүнийг буянтайд тооцох нь бий.
Бонсай эрчүүдийн цэцэг
Барын нүд цэцэг эрч хүчийг авчирдаг байна. Яг барын нүд шиг толботой учраас ийн нэрлэжээ. Өрөө тасалгаандаа хүчилтөрөгчийг ихээр ялгаруулахыг хүсвэл Марантаг тариарай. Түүнчлэн Бонсайг эрэгтэй хүний цэцэг гэж үздэг. Энэ цэцгийг мөнгө дуудаж, энерги нөхдөг гэдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!