Уншиж байна ...

Эрүүл мэнд

11 жилийн өмнө
12 жилийн өмнө
Зураг
2014 оны 1 сарын 14
Нэгдүгээр бүлгийн цус (О): Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс хоол боловсруулах систем сайтай. Гэхдээ тэд харшил, цус бүлэгнэх, ходоодны шарх, цусны даралттай болох магадлал өндөр байдаг. Гурилан бүтээгдэхүүн жин нэмэгдүүлдэг тул үүнийг хязгаарлагдмал хэрэглэх нь зүйтэй. Уух зүйлээс цэвэр ус болон ногоон цайг хэрэглэж занших хэрэгтэй. Мах, загас, далайн бүтээгдэхүүн, исгэлэн бус ногоо, жимс (байцаа, чавга, ананас), хар талх хэрэглэхээс гадна тахиа, өндөг, бяслаг, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, ногоо, жимс (сонгино, лууван, өргөст хэмх, улаан лооль, улаан манжин, абрикос, усан үзэм, лийр, малин, пэрсик, алим), пиво, улаан цагаан виног хязгаарлаж хэрэглэнэ.
Зураг
2014 оны 1 сарын 13
ЭМШУИС төгсөгчдөө сурталчлах, нийгэмд таниулах оюутнуудынхаа санал бодлыг сонсох зорилгоор төгсөх курсийн оюутнуудын уулзалтыг өнгөрсөн баасан гаригт зохион байгуулав. Уулзалтын үр дүнд оюутнууд сар шинийн баярыг угтаж Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн алслагдсан хорооны өндөр настнуудад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
Зураг
2014 оны 1 сарын 13
Монгол Улсын хүн амын тоо 2013 оны эцэст урьдчилсан дүнгээр 2931.3 мянга, үүнээс яг оршин суугаа хүн амын тоо 2824.2 мянга болж, өмнөх оныхоос 63.6 мянган хүн буюу 2.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсаныг МУҮСХ-ноос өнөөдөр мэдээллээ. Улсын хэмжээнд 2013 онд 79371 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 79780 болж, өмнөх оныхоос амаржсан эхийн тоо 4897 буюу 6.6 хувь, хүүхдийн тоо 5002 буюу 6.7 хувиар өссөн байна.
Зураг
2014 оны 1 сарын 13
Гуурсан хоолой нь цаашид хоёрдох, гурав дахь эрэмбийн гуурсан хоолой болон салаалж, цаашлаад бүр жижиг мөгөөрсөн гүүрсанцрууд болж хуваагддаг. Эдгээр хоолойнуудыг дамжин ирсэн агаар нь баруун зүүн хоёр уушгинд ирснээр хийн солилцоо явагдана. Амьсгалын замын өвчнүүдийн талаар ярих үед гадаад амьсгал буюу түүнийг гүйцэтгэгч үндсэн эрхтэн болох уушгины талаар илүүтэй яригддаг. Уушиг нь агаар дуслын олон жижиг бөмбөлөгөөр дүүрсэн альвеол буюу цулцангууд юм. Уушгинд асар олон тооны нарийхан мөгөөрсөн гуурсанцарууд ирж, уушгийг бүрдүүлж байдаг эдгээр цулцангуудад агаар өгдөг.
Зураг
2014 оны 1 сарын 11
Жин хасах хамгийн сайн арга оройн хоолноос татгалзах гэдэг зөвлөгөө турахыг хүсч буй бүсгүйчүүдийн хувьд авралын алтан дүрэм мэт санагдах нь бий
Зураг
2014 оны 1 сарын 11
Монголчуудын зан заншил бол амьдарч буй орчин, ахуй нөхцөлөөсөө хамаарч хэдэн мянган жилийн өмнөөс уламжлагдан ирсэн.
Зураг
2014 оны 1 сарын 11
Сүүлийн үед буцалсан ус байнга хэрэглэх нь ашигтай гэх болсон.
Зураг
2014 оны 1 сарын 10
Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, жирэмсэн эхчүүдийн ургийн өсөлт, хөгжилд шууд нөлөөлөх болсон. Үүнээс шалтгаалан эмэгтэйчүүд, хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдалд орж, өвчин тусах магадлал өндөр боллоо.
Зураг
2014 оны 1 сарын 10
Өглөө ажилдаа яаран, хальтирч унах шахам санд мэнд явахдаа цагаан таягтай үеийн залууг дайр­чих шахан зөрлөө.
Зураг
2014 оны 1 сарын 10
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудастаа Хууль зүйн сайдыг ирэх долоо хоногт огцруулах саналыг судалж байна гэж бичжээ.
Зураг
2014 оны 1 сарын 10
Хамгийн анх 1796 онд үхрийн цэцгийг хүнд тарьж үхрийн цэцгийн вакцин гэдэг нэршлийг Эдвард Женнер гаргажээ. Энэ нь vacca үхэр, vaccīn-us үхрээс гэсэн латин үг. Эдвард Женнерийн энэ санааг Луй Пастер хөгжүүлж галзуугийн вакциныг бүтээжээ. Улмаар 20-р зуун гэхэд сахуу, гахайн хавдар, улаан бурхан өвчний эсрэг вакцинийг амжилттай бүтээж өвчлөлийг нь таслан зогсоожээ. Гэсэн хэдий ч хумхаа болон дархлал олдмол хомсдолын вирус зэрэг олон хор холбогдолтой өвчний эсрэг үр дүнтэй вакцинууд хийгдээгүй байна.
Зураг
2014 оны 1 сарын 9
Хүйтний улиралд хүүхдийн ханиадыг хэрхэн зөв эмчлэх талаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмч Д.Солонготой ярилцлаа.
Зураг
2014 оны 1 сарын 9
Шүдний хорхойдолттой тэм­­­цэх цоо шинэ чихэр бүтээжээ.
Зураг
2014 оны 1 сарын 8
ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лаборатори Улаанбаатар хот, Дорноговь, Булган, Орхон аймгийн томуугийн тандалтын эмнэлгүүдээс нийт 101 сорьц хүлээн авч, шинжилгээ хийхэд 3(2.9%) сорьцод томуугийн В хэв шинжийн вирүс эерэг тодорхойлогджээ. Эдгээр сорьцуудаас 15 сорьц сонгон авч амьсгалын замын цочмог халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 1(6.6%) сорьцонд респиратор-синцитиаль вирүс, 1(6.6%) сорьцонд риновирүс, 1(6.6%) сорьцонд коронавирүс тус тус эерэг тодорхойлогдсон байна.
Зураг
2014 оны 1 сарын 8
Сүүлийн өдрүүдэд вакцин тойрсон мэдээллүүд олныг цочроох болов.
11 жилийн өмнө
12 жилийн өмнө