Амьсгалыг гадаад болон дотоод гэж ангилдаг.
Агаар нь хамрын нүхээр, эсвэл амны хөндийгөөр дамжин хүний биед нэвтэрдэг. Хамрын нүх нь хамрын хөндийтэй холбоотой бөгөөд тэр нь гавлын дотор байрлан нүүрний ясны ар талаар залгиур хоолойтой нийлдэг. Залгиур хоолой нь богино юүлүүр хэлбэртэй ба доошоо улаан хоолойтой нийлдэг.
Уушгины үрэвслийн гол үндэс нь гуурсан хоолой эсвэл цээжний гялтан хальс гэмтэх өвчнүүд байдаг.
Залгиур хоолойн дээд хэсгээр зөвхөн агаар орж ирдэг бол доошлоод амны хөндийн төвшинд ирэхэд түүгээр агаар явахын сацуу идсэн хоол тэжээл мөн дамждаг.
Төвөнхөд дууны хөвч байрладаг ба залгиур хоолой мөгөөрсөн хоолойг хооронд нь холбодог. Төвөнхийн дээр мөгөөрсөн хавхлага байрлаж, хоол залгих үед мөгөөрсөн хоолой руу хоол унд орохоос сэргийлдэг. Мөгөөрсөн хоолой нь баруун, зүүн уушги руу амьсгалын баруун зүүн ерөнхий гуурсан хоолой болж салбарлан ордог.
Гуурсан хоолой нь цаашид хоёрдох, гурав дахь эрэмбийн гуурсан хоолой болон салаалж, цаашлаад бүр жижиг мөгөөрсөн гүүрсанцрууд болж хуваагддаг. Эдгээр хоолойнуудыг дамжин ирсэн агаар нь баруун зүүн хоёр уушгинд ирснээр хийн солилцоо явагдана. Амьсгалын замын өвчнүүдийн талаар ярих үед гадаад амьсгал буюу түүнийг гүйцэтгэгч үндсэн эрхтэн болох уушгины талаар илүүтэй яригддаг. Уушиг нь агаар дуслын олон жижиг бөмбөлөгөөр дүүрсэн альвеол буюу цулцангууд юм. Уушгинд асар олон тооны нарийхан мөгөөрсөн гуурсанцарууд ирж, уушгийг бүрдүүлж байдаг эдгээр цулцангуудад агаар өгдөг.
Уушги бол зөөлөн эдээс бүрддэг, цээжний хөндийн ихэнх зайг эзэлж, цээжний булчин, хавиргануудаар хамгаалагдсан байрлалд оршдог.
Уушги нь,
Баруун уушги нь зүүнээсээ арай том, харин зүүн нь зүрхэнд зай гаргаж өгсөн байдаг тул арай жижигхэн. Зүүн уушги нь хоёр дэлбээтэй, харин баруун нь гурван дэлбээтэй. Уушгины гадуур нимгэн хальс буюу хоёр давхар цээжний гялтан хальс хучигдаж байдаг.
Энэ нь уутан хэлбэрийн хоёр нимгэн хальс бөгөөд нэг хальснаас нь байнга шингэн ялгарч хоёр хальсыг наалдуулахгүй байх үүргийг гүйцэтгэдэг. Уушги нь бүхэлдээ цээжний гялтангийн хөндий буюу тосорхог уушгийг хамгаалж байрлаж байдаг хөндийд байрладаг.
Амьсгалын замын өвчин нь энэхүү бүтцийн аль нэг эрхтнийг /уушгины цулцангууд, гуурсан хоолой болон хоолойнцорууд, эсвэл цээжний гялтан хальсыг гэх мэт/ гэмтээх тохиолдол байхаас гадна бүгдийг нь гэмтээх тохиолдол ч бий. Уушгины үрэвслийн гол үндэс нь гуурсан хоолой эсвэл цээжний гялтан хальсыг гэмтэх өвчнүүд байдаг.
Мэдээллийг хамтран бэлтгэсэн: Эрүүл мэндийн яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!