Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Төрөлт өмнөх жилээс 6.7 хувиар өсчээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын хүн амын тоо 2013 оны эцэст урьдчилсан дүнгээр 2931.3 мянга, үүнээс яг оршин суугаа хүн амын тоо 2824.2 мянга болж, өмнөх оныхоос 63.6 мянган хүн буюу 2.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсаныг МУҮСХ-ноос өнөөдөр мэдээллээ.

Улсын хэмжээнд 2013 онд 79371 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 79780 болж, өмнөх оныхоос амаржсан эхийн тоо 4897 буюу 6.6 хувь, хүүхдийн тоо 5002 буюу 6.7 хувиар өссөн байна.