ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лаборатори Улаанбаатар хот, Дорноговь, Булган, Орхон аймгийн томуугийн тандалтын эмнэлгүүдээс нийт 101 сорьц хүлээн авч, шинжилгээ хийхэд 3(2.9%) сорьцод томуугийн В хэв шинжийн вирүс эерэг тодорхойлогджээ.
Эдгээр сорьцуудаас 15 сорьц сонгон авч амьсгалын замын цочмог халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 1(6.6%) сорьцонд респиратор-синцитиаль вирүс, 1(6.6%) сорьцонд риновирүс, 1(6.6%) сорьцонд коронавирүс тус тус эерэг тодорхойлогдсон байна.
ХДХВ-ын халдвартай иргэн 35-39 насны, эмэгтэй бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байна
Харин ДОХ/БЗДХ-ын албанд урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ын эсрэг бие илэрч онош батлагдан, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд албан ёсоор мэдээлэгдэж, 150 дахь тохиолдол бүртгэгдэв. Дээрх үйлчлүүлэгч нь 35-39 насны, эмэгтэй бөгөөд биеийн байдал хэвийн байгаа аж.
Мөн өнгөрч буй долоо хоногт Сүрьеэгийн тандалт судалгааны албанд 90 хүн хандаж үйлчлүүлсэнээс сүрьеэгийн 10 шинэ тохиолдол илэрч, эмнэлгийн хяналтанд оржээ. Мөн Уланбаатар хотод найман төрлийн халдварт өвчний 116 тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа хийгдсэнээс 78 нь салхин цэцгээр өвдсөн болох нь тогтоогдсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!