Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцинаас татгалзах эрхтэй ч эрсдэлтэй

ikon.mn
2014 оны 1 сарын 8
iKon.MN
Вакцинаас татгалзах эрхтэй ч эрсдэлтэй

Сүүлийн өдрүүдэд вакцин тойрсон мэдээллүүд олныг цочроох болов. 

Тавхан сартай А.Зүмбэр, долоон настай Н.Энхбилэг нарт тохиолдсон аймшигт өвчлөл вакцин тариулсны дараах өдрөөс илэрсэн болохоор аав ээж, ойр дотныхон, ер нь хэн ч вакцинаас болж өвдлөө хэмээн ойлгож байгаа. Вакцин хийлгэх үү, татгалзах уу. Энэ асуултын хариуг авахаар мэргэжлийн хүнээс авахыг зорилоо. Бидний уулзсан хүн бол Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэлтэй уулзан ярилцсан юм. 

-Вакциныг манай улс хэдийнээс хийж эхэлсэн юм бэ. Энэ хугацаанд иймэрхүү сөрөг нөлөө хэр олон гарч байсан бол? 

-Түүх сөхвөл маш эрт­нээс, Чингис хааны үеэс ул­­баа­­­­тай байдаг. Энэ ца­­гийн дархлаажуу­лал­тын түүх хувьсгал ялс­ны да­раа­­­­­­­хан буюу 1923 оноос эхэл­­­­­сэн. Өнөөдөр улсын хэм­жээнд гурван төр­­лийн дархлаажуулалт хийж бай­гаа.

Нэгдүгээрт, Зас­­гийн газ­рын тогтоолын да­гуу товлолын буюу заавал хийх дархлаажуулалт хий­дэг. Үүнд 15 хүртэлх нас­ны хүүхдэд 11 төрлийн халд­­варт өвчнөөс сэргийлэх до­лоон төрлийн вакциныг баг­таадаг. 

Хоёрдугаарт, тарх­­­­вар судлалын заалтаар дархлаажуулалт явуулдаг. Ямар нэгэн халдварт өвчний дэгдэл­тийн үед хийдэг вак­циныг ийн нэрлэдэг. 2011 онд ОХУ, 2012 онд БНХАУ-ын Шинжан, Уйгарт халдварт саа өвчин гарсан. Энэ өвчин манай улсын хувьд сүүлийн жилүүдэд огт гараагүй, 2002 оноос устсан гэж тэмдэглэсэн бай­сан өвчин хөрш ор­нуудад дэгдмэгц улсын хэм­­жээнд вакцин хийсэн. 

Гу­рав­­дугаарт, сайн дурын дархлаажуулалт. Иргэдийн өөрс­­дийнх нь хүсэлтээр хий­­дэг дархлаажуулалтын хам­­гийн түгээмэл жишээ бол томуугийн вакцин юм. Ийм гурван төрлийн дарх­лаа­жуу­лалт хийгдэж байна.

-Эдгээр вакциныг хаана үйлдвэрлэдэг вэ. Голчлон Хя­­та­дад үйлдвэрлэдэг гэсэн яриа байдаг? 

-Манай улс 0-15 насны хүүхдийн дархлаажуу­лал­тын хуультай. Хуулийн дагуу ДЭМБ-ын гэрчилгээтэй байгууллагаас НҮБ-ын Хүүх­дийн сангийн шугамаар вак­циныг авч байгаа. Тиймээс товлолын вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуу­лан авчирдаг. 

Вакцины үйлд­­­вэрлэл, тээвэрлэлтийг “Чин­гис хаан” нисэх онгоцны буу­дал хүртэл Хүүхдийн сан хариуцдаг болохоор найд­­вар­тай. Бельги, Энэтхэг зэрэг улс оронд үйлдвэрлэсэн вак­ци­ныг голчлон сонгосон бай­даг. Тархвар судлал, сайн дурын вакциныг дотооддоо тендер зарлан нийлүүлдэг. Ийм тохиолдолд БНХАУ-аас оруулж ирэх нь бий. Мөн л ялгаагүй өндөр шаардлага тавьж, бүх шаардлага хан­гасан сайн чанарын вакцин оруулж ирдэг.

-Дархлаажуулалтад хэ­дий хэрийн хөрөнгө төлөв­лөдөг вэ? 

-Энэ жилийн хувьд дарх­лаажуулалтад 6.8 тэрбум тө­грөг төлөвлөсөн. Төсвийн хөрөнгө жил бүр харилцан адилгүй. Халдварт өвчин бага гарсан жилд вакцинд зориулах хөрөнгийн хэмжээ бага байна л гэсэн үг. Жилд дунджаар 4-6 тэрбум төгрөг зарцуулдаг. Үүнээс зайлшгүй хийх товлолт вакцинд жилд 1.2 тэрбум төгрөг зориулдаг.

-Вакцин хийснээс болж хүүхэд өвдсөн тохиолдол гарах бүрт эцэг, эхчүүдэд түг­шүүр төрөх болжээ. Тий­мээс вакцин хийлгэхгүй гэж татгалзах эрх бий юү?

-Вакцин хийлгэхгүй гэж татгалзах эрх эцэг, эх­чүүдэд бий. Гэвч энэ бол маш эрсдэлтэй шийдвэр гэдгийг онцолмоор байна. Вакцин хийгээгүйгээс гарах хүндрэлийг хэн хариуцах вэ. Вакцины ач тусыг ганц нэгхэн жишээгээр тайл­барлая. Халдварт саагаар өвд­вөл насан туршдаа та­хир дутуу болдгийн дээр хөхүүл ханиад гэдэг өвчин хүүхдийн амь насанд ч хүрэх аюултай. 

Мөн татран гэж өвчин бий. Энэ бүгдээс сэргийлэх боломжийг дарх­лаажуулалт олгож бай­даг. Үнэ төлбөргүйгээр сэргийлэх боломжтой гэсэн үг. Үүнээс татгалзах уу, хийл­­гэх үү гэдгийг сайтар бо­дох л асуудал. Улсын хэм­жээнд нийт халдварт өвчний буу­ралт нь урьдчилан сэргий­лэх тарилгатай өвчлөлийн бууралтаас шууд хамаарч бай­даг. Олон хүний хувьд бага насандаа тусч байсан, хү­мүүс ч сайн мэддэг улаан бурхан буюу корь өвчин 1958, 1970-аад онд маш ихээр дэгдэж байсан бол одоо устах шатандаа орсон. Хөхүүл ханиад гэхэд 1960-1967 онд маш их тархацтай байсан.

Хамгийн сүүлд 1976 онд дэлгэрсэн бол 2004 оноос хойш огт бүртгэгдээгүй. Өнгөр­сөн оноос устсан өвч­ний нэгд бүртгэгдсэн. Энэ бүхэн вакцин хийсний ач тус. Ийн өвчлөл буураад зог­сохгүй өвчин туссанаас үү­дэх эрсдэл давхар буурч бай­гаа юм.

-Тэгэхээр хүүхэд бүр тол­гой дараалж тусдаг гэж хүмүүсийн ойлгодог корь, салхин цэцгийг хүүхдүүд тусахгүй байж болно гэж ойлгож болох уу? 

-Улаан бурхан буюу ко­рийн хувьд тусахгүй байж болно. Салхин цэцгийн хувьд одоогоор манай улс вакциныг нь оруулж ирээгүй байгаа. Тийм болохоор хүүхдүүд салхин цэцэг туссаар байгаа. Хэрэв вакцинтай байсан бол корь шиг устаж ч болох өвчин шүү дээ. АНУ болон бусад хөгжингүй орнуудад бол салхин цэцгийн вакцин хийж байгаа.

-Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакци­ныг өнгөрсөн оноос хийж эхэл­сэн. Гэвч энэ вакцины хор холбогдол охидыг на­санд хүрсэн үед илэрч, үр зул­бах зэрэг хүндрэл гардаг гэх юм? 

-Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин тун тутам нь 100 ам.долларын үнэтэй. Энэ вакциныг хийл­гэснээр ирээдүйн эхчүүд хав­дар өвчнөөр өвдөх то­хиол­­дол эрс буурах юм. Гэ­тэл манайхан буруу та­шаа мэдээллээсээ болж вак­­циныг эсэргүүцсээр бай­гаа. Өнгөрсөн жил вак­цин хийл­гэсэн хүүхдүүд хараа­хан на­санд хүрээгүй байгаа боло­хоор үр зулбадаг гэдэг мэдээ­­лэл үндэслэлгүй. 

-Вакцин тариулсны да­раа хүүхдийн бие эвгүйрхэх нь бий. Энэ хүндрэл мөн үү?

-Хүндрэл гэхээсээ илүү вакцины урвал гэж нэрлэх нь зөв. Вакцин тарьсны да­раа хүүхдэд бүү хэл том хүнд ч урвал илэрнэ. БЦЖ-ийн вакцины дараа тарьсан газарт улайлт үүсэх тохиол­дол 90-95 хувийн магадлалтай бол гепатит В-гийн вакцины дараа халуурах нь бий. Хөхүүл ханиадны вакцинд хавдаж, халуурахаас гадна бие дээгүүр бага зэр­гийн тууралт гарах жи­шээ­тэй. Энэ мэт урвал их бага хэмжээгээр хүн бүрт харил­цан адилгүй илэрдэг. Хүнд хэлбэрийн урвалын хувьд өвчлөл, тухайн хүний бие организмаас шалтгаалан нэг ца­гаас нэг сарын хуга­цаанд илэрдэг тал бий. Хүнд хэлбэрийн урвал 100 мян­гаас нэг саяд нэг удаа то­хиолд­дог.

Хэт туйлширч, буруу шийдвэр гар­­­­гуу­зай хэмээн аав ээж нарт сануулъя

-Баянхонгорын охинд хүнд хэлбэрийн урвал то­хио­­сон юм биш биз. Мөн вак­цин гэдэг чинь тухайн өвч­ний вирусыг бага тун­гаар тарьж буй хэрэг гэх юм. Тунг нь хэтрүүлснээс өвчлөх тохиолдол байх уу?

-Баянхонгорын охины хувьд вакцинтай давхцаж илэрсэн өвчин болов уу гэж би эмч хүний хувьд таамаглаж байгаа. Өөрийн чинь хэлээд байгаа бага тунгаар тарьдаг вакцин бол амьд вакцинууд юм. 

Н.Энхбилэг охины та­риулсан сахуу татрангийн эсрэг вакцин нь амьд вакцин бус, хоргүйсэр юм. Нян бактерийн үйлчилгээгүй бо­лохоор вакцинаас үүдсэн өвчлөл гэж хэлэх аргагүй байгаа юм. Анх вакциныг XIX зуунд гаргасан бөгөөд өнөөг хүртэл яа­вал урвалгүй, хүндрэлгүй байлгах вэ гэдэгт анхаарсаар ирсэн.

-Вакцин хийлгэлгүй тат­­­галзсан тохиолдол хэр олон байдаг вэ. Чинээлэг дав­хар­гынхан бол хүүхдэдээ вакцин хийлгэхээ больсон гэх юм? 

-Вакцинаас татгалзсан талаарх мэдээлэл манайд ирээгүй. Өнөөдөр дэлхийн 150 оронд вакцин хийж байгаа. Эдгээрийн тэргүүнд нь бидний даган дуурайх дуртай АНУ явж байх жи­шээтэй. Тиймээс хэт туйлширч, буруу шийдвэр гар­­­­гуу­зай хэмээн аав ээж нарт сануулъя. Улс орон хөг­­­­жөөд, эдийн засгийн хувьд хүчирхэгжих тус­ам вак­циныг илүүтэй хэрэг­лэдэг.

Дээр хэлсэн, салхин цэц­гийн болон уушгины хатгалгааны эсрэг вакциныг хөгжсөн улс ор­нууд хэдийнээ хийгээд хүмүүс нь эдгээр өвчнөөр өвдөхөө больчихоод байна шүү дээ. Гэтэл вакцин хийх тэнхэлгүй олон орон бий.

Дэлхий дээр гурван сая хүүхэд вакцинаар сэргийлж болох халдварт өвчнөөр өөд болж байна. Вакциныг хортой, муу муухай гэж эсэргүүцэх үзэгдэл хаа сай­гүй дэлгэрч байдаг. Үү­ний хор нөлөө өнөөдөр биш алсдаа, үр хүүхдүүдэд маань тусах аюултай. Ганц жишээ хэлье. 1995, 1996 онд намайг залуухан эмч байхад сахуу татрангийн дэгдэлт гарч, 200 гаруй хүн өвдөж, тэднээс 40 гаруй нь нас барж байсан.

Яг тэр үед ОХУ болон Европын улс орнуудад вакциныг эсэргүүцсэн үзэл дэлгэрч, сахуу татрангийн вакцин хийхээ больсон үе байсан. Үүнээс болж дээрх улсууд руу наймаа, арилжаа хийхээр зорьсон залуус эхэлж өвдөөд оюутан залуусыг хамарсан харамсалтай хэрэг гарч бай­сан. Энэ мэт аюултай үзэгдэл бүү гараасай гэсэндээ вакцинаас татгалзах нь зөв шийдэл биш гээд байгаа юм л даа.

-Одоогоор манай улсад дархлаажуулалт хэдэн хувьтай байдаг вэ? 

-95 хувьтай байгаа. Вак­цинаас татгалзах үзлээс болж энэ хувь буурлаа гэхэд халдварт өвчинд нэрвэгдэх байдал улам л нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ сүүлийн үед дархлаажуулалтыг удамшил, удамшлын өвчинтэй холбон судлах болсон нь сайн хэрэг. Зарим айлын хүүхдэд зарим төрлийн вакцин харшлах зэрэг тохиолдол байдаг. Тий­­мээс үүнийг эцэг эхчүүд ч анзаарч ажиглаж байх ёс­той.