Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хамт олны дунд сургах нь тэднийг анагаах хамгийн сайн эмчилгээ

М.Санчир
2014 оны 1 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд

Өглөө ажилдаа яаран, хальтирч унах шахам санд мэнд явахдаа цагаан таягтай үеийн залууг дайр­чих шахан зөрлөө.

Эргэж хараад “Уучлаарай” гээд цааш алхсан ч гэмших сэт­гэл төрж, “Хараагүй хүн бай­хад тойроод гарчихгүй ар­чаагүй...” гэж өөрийгөө зэм­лэж байв. 

Гэтэл их үдийн алдад Сүхбаатар дүүргийн нэгд­сэн эмнэлэгт хөгжлийн бэрх­шээлтэй хүүхдүүдийн эмгэ­гийг эрт илрүүлэх зо­рилгоор үнэгүй үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгнө гэх су­раг дуулдах нь тэр. Сонс­сон даруй тийш яарч, тэдэнтэй ярилцах сэтгэл оволзов.

Ингээд зорьсон газ­раа очиход эцэг эхчүүд хүүх­дүү­дээ дагуулан ирж тус эмнэл­гийн гурван давхрыг эзэл­сэн байв. Үзлэг эхлэхээс өмнө ирсэн хүмүүс “Гарын таван хуруу” бүлгийнхний хийсэн эсгий эдлэлийн үзэсгэлэнг сонирхож байсан юм.

1.5 сая төгрөгийн төсөл би­чиж сарын дараа ийнхүү бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж байгаа тэдний хувьд мөн л хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс аж. Цэцгэн хээтэй чамин даа­шинз дээр тас хар нүдний шил зүүсэн охин гарч ирж мэндчилгээ дэвшүүллээ. Тэр­бээр 

“Өвлийн шөнө урт шүү, намайгаа зүүдлээрэй. 
Үүр цайж, өглөө болоход ээждээ очно оо, би” хэмээн цээл хоолойгоор дуулахад хүүхдээ дагуулан ирсэн ээжүүд болон эм­нэл­гийн ажилчид бүгд ну­лимстай нүдээр түүнийг бахдан бас хайрлан ширтсэн байв. Шал арчиж байсан ахимаг насны үйлчлэгч эмэгтэй хийж байсан ажлаа орхиод хажууд ирчихсэн алга ташин зогсох нь охины дуулсан дуунд уярч хэсэг зуур саатсан олныг цочоож, нижигнэсэн алга ташилт авьяаслаг охиныг мялаасан юм. Бүгдийг өөртөө бас өөрийнхөө дуунд хэсэг зуур гацаасан охиныг Г.Батчимэг гэдэг.

Тэрбээр 116 дугаар сургуулийн 11 дүгээр ан­гийн сурагч. Сайхан даа­шинз дээрээ хав хар шил зүүсэн нь түүнийг харааны бэрхшээлтэйг илтгэх аж. 

Охины дуулахтай зэрэг­цэн хүмүүс хөдөлгөөнд орж эхэлсэн нь үзлэг эхэлс­нийг гэрчлэв. Саяхан сонссон дууг амандаа аял­саар “Хүү маань зургаан настай ч одоо хүртэл хэлд ороогүй” гэх залуухан аав ээж хоёрыг даган сэтгэл зүйч эмч Б.Ариунцацралыг зорив.

Тэрбээр олон хүүхдийг үзэж зөвлөгөө өгөх зууртаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ юуг ч бие даан хийж чадахгүй юм шиг сэтгэж, бүхнийг өмнөөс нь хийн хүүхдээ хойш түлхдэг. Энэ нь маш буруу. Харин түүний оронд уншиж чадахгүй бол сайн ярьж сургах зэргээр чадахгүйг нь чадах зүйлээр нь орлуулж сургах нь чухал. Тэднийг буланд битгий шах, харин гараа сунга гэж байсан юм.

Түүнчлэн хэрвээ хүүхэд чинь сургууль, цэцэрлэг бо­лон өөр хаа нэг газар хэн нэгэнд шоовдорлогдож түү­нээсээ болоод нийгмээсэээ тусгаарлаж эхэлсэн бол мэргэжлийн хүнд яаралтай хандах ёстой” гэдгийг ан­хааруулж байлаа. 

Ингээд залуу хосыг сэт­гэл зүйчтэй орхиод гар­тал огт үзээгүй ганган улаан тэргэнцэртэй сэргэлэн хүү сууж байв. Түүний тэр­гэнцрийг шохоорхон хэ­дэн үг солих гэтэл ээж нь ирэв. Тэр хоёртой ярилцаж суухад миний шохоорхоод байсан дэг­жин улаан тэргийг Н.Сүхгэрэл хүү өөрөө “Hummer” гэж нэрлэдэг тухайгаа дур­жигнатал ярьж байна. 

Харин хүүгээ харж гэртээ байдаг З.Сүхцэцэг бүсгүй “Миний хүү одоо 12 настай. Би нэгдүгээр төрөхөд ня­райлсан юм. Тэр үед эмч нарын буруугаас хүү маань тархины даралттай төрж, суугаа болсон” хэмээн ярих нь үнэхээр өр өвдмөөр байс­ныг нуух юун.

Тэрбээр хороо, дүүрэг зэрэг газрууд өөрийн харьяа өрхүүдийн хөгжлийн бэрх­шээлтэй иргэдэд бараг ан­хаарал тавьдаггүй. Харин сайн дурын болон ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй ир­гэ­­дийн холбооноос их ан­­хаа­­рал тавьдаг тухай өгүүл­­­­­сөн. Нөгөө улаан “Hummer”-ын тухайд мөн л Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хол­­­­­­­­бооны тусламжтайгаар “Жайка”-гаас авсан гэнэ. 

Энэ өдөр нэг дор хөгж­лийн бэрхшээлтэй олон хүн ирсэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сар болгон зарласантай холбоотой аж. Тус дүүргийн хувьд нийт хүн амын 23.5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг аж. Үүнээс насанд хүрэгчид дийлэнх нь буюу 34 мянга 708 байгаа бол насанд хүрээгүй 607 хүүхэд байдаг байна.

Оюун ухаан болон сэт­гэхүй, бие бялдрын хувьд эн­гийн иргэдийн дунд, нийг­мийн амьдралд оролцох чадваргүй хүнийг хөгж­­­­лийн бэрхшээлтэй гэж хэлдэг. Гэтэл хүмүүс ха­­­­­­­раа­­­гүй, эсвэл суумгай, сонс­­­­­­гол­­гүй иргэдийг л хөгж­­­лийн бэрхшээлтэй гэсэн ойлголт­­­той байдаг аж. 

Энд нэг зүйлийг онц­лоход үзлэг оншилгоонд хамрагдсан 30 гаруй хүүх­дийн 80 орчим хувь нь сургууль болон ямар нэгэн сургалтад хамрагддаг гэж байсан юм. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй нэгнээ гэртээ бусдаас нуух шахам байдаг тэр үе аль эрт ард хоцорсон. Харин тэднийг хамт олон дунд оруулж сургах нь өвчнийг нь анагааж буй нэг хэлбэр буюу нөгөө талаар сэргээн засах бас нэгэн эмчилгээ гэдэгт итгэдэг бол­соны илрэл байсан юм.

Зураг