Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Буцалсан усыг удаан байлгавал нян үржинэ

Өглөөний сонин
2014 оны 1 сарын 11
MorninigNews.mn
Зураг зураг

Сүүлийн үед буцалсан ус байнга хэрэглэх нь ашигтай гэх болсон. Үүний улмаас хү­мүүс түүхий ус ихээр бол­жээ. 

Гэтэл ус болгонд өөр өөрийн гэсэн ашигтай, мөн хортой тал байдаг байна.

Харин буцалсан усан дахь хлор түргэн ширгэдэг тул бага зэрэг халаахад уснаас амархан арилдаг байна. 

Усыг буцалгаснаар хлор, хүхэрт устөрөгч арилж, ус зөөлөрч, микро бү­тэц нь өөрчлөгдөн, амт­гүй болно. Хэрвээ ийм усыг удаан байл­­гавал нян амархан үржинэ.

Энэ үед мөнгөн аяга, халбага хэрэглэвэл нян үржих нь зогсдог байна. Харамсалтай нь мөнгө ч бас хүнд металл учир бие махбодод алгуурхан ху­­римт­­­лагдсанаар хордлого үүсгэнэ. 

Тиймээс усыг таггүй са­ванд буцалгаж, бага зэрэг хөргөөд хөргөгчинд түр хадгалж болно.

Зураг