"Туулын хурдны зам төслийн трасст өөрчлөлт оруулж, үргэлжлүүлнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Тодорхойгүй хугацаагаар зогсоосон Туулын хурдны зам төслийг цаашид хэрхэх талаар хотын дарга Б.Пүрэвдагва байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Туулын хурдны зам төслийн гэрээг БНХАУ-ын компанитай нийслэлээс төлөөлөөд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу хэрэгжилт, хүлээх үүрэг нийслэлд бий.

Уг замын трасст өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа. Байгаль экологийг сүйтгэхгүй хадгалж үлдэх, татварын мөнгө буюу төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах байдлаар төслийг үргэлжлүүлэх байр суурийг илэрхийлж байгаа.

Хууль хяналтын байгууллагаас шалгаж дууссаны дараа асуудлыг шийдвэрлэнэ" хэмээв.

Одоогийн байдлаар Туулын хурдны зам төслийг гүйцэтгэгч Хонконгийн "ХаоЮань групп" ХХК-д нийслэлийн төсвөөс ₮500 тэрбумыг өгөөд буй. 

Замын ажилд энэ онд нийслэлийн төсвөөс ₮789 тэрбумын зарцуулахаар баталсан бол өнгөрсөн онд ₮538.6 тэрбумыг төсөвлөжээ.