Нийслэл хотод сургууль, цэцэрлэгийн нийт 136 барилга баригдаж байгаа гэж танилцуулав

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэл хотод энэ жил сургуулийн 67, цэцэрлэгийн 53, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын 16 барилга баригдаж байгаа аж.

Энэ тухай Нийслэлийн Боловсролын Газрын дарга Б.Амартүвшин "Сургуулийн 67, цэцэрлэгийн 53, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга 16, спорт заалны 3 барилга тус тус баригдаж байна.

Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 40, нийслэлийн төсвөөр 60, дүүргийн төсвөөр 14, Азийн Хөгжлийн Банкны төслөөр 22, бусад эх үүсвэрээр 3 барилга баригдаж байгаа юм" гэв.

Харин нийслэлийн 2026 оны батлагдсан төсвөөс шүүхэд "дуусгал" гэсэн тодотголтой, дараах барилгууд байна.

Энэ онд дуусах сургууль, цэцэрлэгийн барилгууд:

  1. Сургуулийн барилга, 960 суудал (Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо) ажлын дуусгал 2024-2026 он,  Төсөвт өртөг: ₮8.3 тэрбум
     
  2. Цэцэрлэгийн барилга, 200 ор (Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо) ажлын дуусгал 2022-2026 он, Төсөвт өртөг: ₮4.6 тэрбум
     
  3. Цэцэрлэгийн барилга, 150 ор (Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо) ажлын дуусгал 2022-2026 он, Төсөвт өртөг: ₮3.4 тэрбум
     
  4. Сургуулийн барилга, 960 суудал (Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо) ажлын дуусгал 2019-2026 он Төсөвт өртөг: ₮11.3 тэрбум
     
  5. Сургуулийн барилга, 480 суудал (Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо) ажлын дуусгал 2019-2026 он Төсөвт өртөг: ₮7.1 тэрбум
     
  6. Сургуулийн барилга, 640 суудал (Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо) ажлын дуусгал 2018-2026 он Төсөвт өртөг: ₮7.9 тэрбум
     
  7. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо) ажлын дуусгал 2022-2026 он Төсөвт өртөг: ₮2.3 тэрбум
     
  8. Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал (Сүхбаатар дүүрэг, 71 дүгээр сургууль) ажлын дуусгал 2018-2026 он Төсөвт өртөг: ₮5 тэрбум
     
  9. Сургуулийн барилга, 640 суудал (Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо) ажлын дуусгал 2018-2026 он Төсөвт өртөг: ₮5 тэрбум.
Нийслэлийн энэ оны төсвөөс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ₮11.9 тэрбумыг зарцуулахаар баталсан бол өнгөрсөн 2025 онд тусгайлсан төсөв тусгаагүй байна.