Хүүхдээ 1-р ангиас нь олон улсын стандартаар суралцуулах уу?

СУРТАЛЧИЛГАА
57 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

1-р ангид хүүхдээ оруулах гэж буй эцэг эхчүүдийн хамгийн том санаа зовнил бол “Хүүхэд маань сургуульд дасах болов уу?”, “Хичээлээсээ хоцорчих вий”, “Гар утаснаас нь яаж холдуулах вэ?”, “Бие дааж чадах болов уу?” гэсэн асуултууд байдаг.

Учир нь 1-р анги бол зөвхөн уншиж, бичиж, тоо бодож сурах биш харин хүүхдийн сурах арга барил, өдөр тутмын дадал, анхаарал төвлөрөл, өөртөө итгэх итгэл, багшийн зааврыг дагах чадвар, найз нөхөдтэйгээ харилцах суурь, бие даах эхний дадлууд бүрэлддэг үе байдаг.

Тиймээс хүүхдээ ямар орчинд, ямар хэмнэлээр, ямар хөтөлбөрөөр эхлүүлэх вэ гэдэг нь эцэг эхийн хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм.

Яагаад боардинг сургууль гэж?

Боардинг сургууль нь хүүхдийг гэрээс нь холдуулах тухай ойлголт биш. Харин хүүхдийн бүтэн өдрийн хэмнэл, сурах дадал, амьдрах орчин, хөгжих боломжийг нэг системд оруулдаг цогц боловсролын орчин юм.

Өнөөдрийн бага насны хүүхдүүдийн хувьд гар утас, дэлгэцийн хэрэглээ, анхаарал сарних байдал, хичээлд төвлөрөх чадвар, өөрөө хийхээс илүү бэлэн зүйл хүлээдэг хандлага зэрэг асуудал нэмэгдэж байна. Ийм үед хүүхдэд зөвхөн утас хориглох биш, орчныг нь зөвөөр өөрчлөх шаардлага үүсэж байна.

Боардинг орчинд хүүхдийн өдөр хичээл, давтлага, хооллолт, амралт, уншлага, спорт, урлаг, хөгжүүлэх үйл ажиллагаа, найз нөхөдтэйгээ харилцах орчин гээд нэг хэмнэлтэйгээр зохион байгуулагддаг.

Ингэснээр хүүхэд гар утасны хэрэглээнээс холдож, бодит харилцаа, хөдөлгөөн, бүтээлч үйл ажиллагаа, сурах дадал, өөртөө үйлчлэх чадвараа багаасаа хөгжүүлэх боломжтой.

Мөн 1-р ангийн хүүхдэд тогтсон цагийн хуваарь, тайван орчин, зөв хооллолт, амрах хэмнэл, багшийн чиглүүлэг, найз нөхдийн орчин, өдөр тутмын дэмжлэг маш чухал байдаг. Боардинг сургууль энэ бүхнийг нэг систем болгож өгдгөөрөө онцлог.

Яагаад Цонжин Кибер Боардинг сургууль гэж?

Цонжин Кибер Боардинг сургууль 2026–2027 оны хичээлийн жилээс 1–5-р ангийн элсэлт авч, бага ангийн сурагчдыг цэвэр агаартай, аюулгүй, хяналттай кампусын орчинд сурч, амьдарч, хөгжих боломжийг бүрдүүлж байна.

Энэхүү сургууль нь Cambridge-ийн science суурьтай олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг багаас нь шинжлэх ухаанч сэтгэлгээ, хэлний суурь, технологийн ойлголт, бүтээлч хандлага, бие даах чадвартайгаар хөгжүүлэхэд чиглэдэг.

Цонжин Кибер Боардинг сургуульд хүүхэд зөвхөн хичээл үзээд зогсохгүй, өдрөө зөв хэмнэлтэй өнгөрүүлэх, найзуудтайгаа харилцах, өөртөө үйлчлэх, багшийн зааврыг дагах, хариуцлагатай байх, сонирхлоо хөгжүүлэх дадалд багаасаа суралцдаг.

Мөн дотуур байр, 5 удаагийн хоол, багш, асрагч, хүүхэд хамгааллын баг, хөгжүүлэх үйл ажиллагаа, спорт, урлаг, уншлага, давтлага бүгд нэг кампус дээр хэрэгждэг нь эцэг эхчүүдэд хүүхдээ аюулгүй, зохион байгуулалттай, хөгжих орчинд өгч байна гэсэн итгэлийг өгдөг.

1-р ангиасаа зөв хэмнэлтэй орчинд суралцсан хүүхэд зөвхөн сайн сурагч болохоос гадна өөртөө итгэлтэй, хариуцлагатай, бие даасан хүүхэд болж төлөвшдөг.

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ дэргэдээсээ хол сургана гэдэг амар шийдвэр биш. Гэхдээ хүүхэд нэг өдөр их сургууль, гадаад орчин, шинэ нийгэм, өөрийн амьдрал руу бие даан алхах хэрэгтэй болно. Тэр үед нь хамгийн хэрэгтэй зүйл бол багаасаа авсан зөв дадал, өөртөө итгэх итгэл, хариуцлага, сурах арга барил, бие даах чадвар юм.

Цонжин Кибер Боардинг сургууль хүүхдийг зөвхөн хичээлдээ сайн байлгахаас илүү амьдралд бэлтгэгдсэн, олон улсын боловсролын суурьтай, технологийн ойлголттой, бие даасан хүүхэд болгон хөгжүүлэхийг зорьж байна.

1-р анги бол хүүхдийн ирээдүй эхлэх цэг. Энэ эхлэх цэгийг зөв орчин, зөв хөтөлбөр, зөв хэмнэлтэйгээр тавихыг хүсвэл Цонжин Кибер Боардинг сургууль таны хүүхдийг хүлээн авахад бэлэн байна.

Цонжин Кибер Боардинг сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн 1–5-р ангийн элсэлт үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 7282 6060

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.