Таван шарын нүхэн гарц дээгүүр баригдаж буй явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил 39 хувьд хүрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барих ажил энэ оны дөрөвдүгээр сард эхлээд буй.

Өнөөдрийн байдлаар 90 метр урт явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил 39 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд металл гүүрний үндсэн хийцийг үйлдвэрлэж байгааг мэдээллээ.

Уг гүүрэн гарцыг 90 метр урт, гурван орц, гарцтай, 98 ширхэг шонт суурьтай барихаар төлөвлөжээ.

Явган хүний гүүрэн байгууламжийг энэ оны долоодугаар сард ашиглалтад оруулах юм байна.

Одоогоор тус нүхэн гарцын орчимд явган хүн авто зам хөндлөн гарахад бэрхшээлтэй байгаа билээ.

Тус төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байгаа ч албан ёсны төсөв өртгийн дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд зарлаагүй байна.