Б.Найдалаа: Таван аймагт нарны станц байгуулах төслийг хэрэгжүүлэх компаниудыг маргааш эцэслэн шалгаруулна

Б.Бадамгарав, IKon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2007-2019 байгуулагдсан сэргээгдэх эрчим хүчний 10 гэрээг судлах ажлын хэсгийн тайланг Эрчим хүчний сайд Б.Найдалаа Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Энэ тухай сайд Б.Найдалаа "Нийт 10 станцын төсөл бий. Гурав нь салхины, долоо нь нарны цахилгаан станц. Үнийн дүн нь нэг кВт/ц нь 9.5-17.3 цент буюу харьцангуй үнэтэй байсан. 

Өндөр үнэтэй эдгээр гэрээг судалж, худалдах, худалдан авах гэрээг шууд хийх бус нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулах шийдвэр гарсан. Зарим гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үнэ тарифыг бууруулна.

Үнэд тулгуурласан сонгон шалгаруулалт буюу аукционоор таван аймагт нарны станц байгуулах төслийг хэрэгжүүлэх боломжтой 19 компани шалгарсан. Анх санал өгөхөд 115 компани байснаас шаардлага хангасан нь 19. Хамгийн бага үнэ санал болгосон компанитай 25 жилийн гэрээ хийнэ. 

Маргааш буюу 2026 оны зургаадугаар сарын 18-нд Эрчим Хүчний Яаманд 09:00 цагаас нээлттэйгээр үнийн дуудлага худалдаа явагдаж, таван компанийг эцэслэж шалгаруулна" гэж мэдээлэв.