Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Эмнэлгийн тоног, төхөөрөмж эвдэлсэн Х.Тэмүүжин сайдыг огцруулах бичиг өргөн барихаар судалж байна”

Б.Ану
2014 оны 1 сарын 10
iKon.MN
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудастаа Хууль зүйн сайдыг ирэх долоо хоногт огцруулах саналыг өргөн барихаар судалж байна гэж бичжээ. 

Учир нь энэ сарын 8-ны орой Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын явцад MRI болон CTI аппарат буюу 3.2 тэрбумын үнэтэй уг аппаратыг ажилчид санаандгүй эвдэлсэн байна. 

Тэрбээр твиттертээ:

 

MRI аппарат суурилуулсан “Пролианс” компанийн төлөөлөл ингэж ярив. 

Барилгын явцад гарсан энэхүү дэлбэрэлтэнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

Тус ослын талаар ЦЕГ-ын ХМА-наас тодруулахад "нэгдүгээр сарын 8-ны 19.00 цагийн орчимд дуудлага ирсэн. Хавтан унаж цахилгааны утас гэмтээсэн байсан. Үүнийг онцгойгийнхон эхлээд шалгах ёстой" гэлээ. 

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг оффисийн зориулалттай барилга болгох ажлын явцад энэхүү осол болсон байна. 

Харин энэ барилгыг оффис болгох уу, эмнэлэг болгох уу гэдэг дээр Ерөнхий сайд судалж байгаад хариу өгнө гэсэн байгаа.