Уншиж байна ...
9 жилийн өмнө
2015/08/26
9 жилийн өмнө
Зураг
2015 оны 8 сарын 26
Орос, Монголын хамтарсан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг Олон улсын билетийн кассын барилгаа хүүхдийн цэцэрлэг болгон тохижуулж байна. Өнөөдрийн байдлаар их завсарын ажил 80 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 15-наас хүүхдүүдээ бүртгэж, 21-нээс хүлээн авна гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргажээ. Тус цэцэрлэгийн талаар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хүүхдийн секторын дарга Б.Батдуламаас тодрууллаа. -УБТЗ нийгэмлэг ажилчдынхаа хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгоно гэж сонслоо. Энэхүү цэцэрлэг хэчнээн хүүхдийн багтаамжтай вэ? -Манай нийгэмлэг Нийслэлд хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгааг харгалзан үзэж, Олон улсын билетийн кассын барилгаа 8 бүлэг 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг болгож байна. Өнөөдрийн байдлаар их завсарын ажил 80 хувьтай байна.
Зураг
2015 оны 8 сарын 26
Өчигдөр буюу Мягмар гарагт Заньжякоу хотын орлогч дарга Жоу Лиминь, ОХУ-ын элчин сайд Андрей Денисов, Монгол Улсын элчин сайд Сүхбаатарын Цэдэнжав нар болон Монголын хоёр ахмад дайчны хамт Жанбэй хошууны Иеху уулан дахь Зөвлөлт, Монголын дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.
Зураг
2015 оны 8 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо буюу КЭЙДАНРЭН-ийн Ерөнхийлөгч Садаюки Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Зураг
2015 оны 8 сарын 26
Урин дулааны улиралд аялал зугаалга, хөдөө, хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсдэг, мөн гудамж, талбайд ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг ихээр худалдаалдагтай холбоотой хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл эрс нэмэгддэг тул гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл их болдог.
Зураг
2015 оны 8 сарын 26
ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин ирэх есдүгээр сарын 2-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна.
Зураг
2015 оны 8 сарын 26
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо “Кэйданрэн”-ны ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Зураг
2015 оны 8 сарын 26
Амар амгалангийн диваажин болсон энэ сайхан талын чимэг нь яахын аргагүй Буйр нуур.
Зураг
2015 оны 8 сарын 26
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Тянь Аньмэний талбайд ирэх есдүгээр сарын 3-ны өдөр сүрлэг жагсаал зохион байгуулахаар болсон. Уг ёслолын жагсаалд Хятадын чөлөөлөх дайнд оролцсон монгол ОХУ-ын цэргүүд оролцоно.
Зураг
2015 оны 8 сарын 26
Бээжин хот сүүлийн зургаан өдрийн турш урьд өмнө байгаагүй цэвэр агаартай байна. Энэ нь одоо болж байгаа хөнгөн атлетикийн ДАШТ-ээс гадна ирэх долоо хоногт болох ялалтын парадыг угтан зохион байгуулсан ажлын үр дүн юм.
Зураг
2015 оны 8 сарын 26
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар сургууль, цэцэрлэгт хоолны хордлого, халдварт өвчин гарахаас сэргийлж хяналт тавьж эхэлжээ.
Зураг
2015 оны 8 сарын 26
Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын тухай хуульд хэд хэдэн шинэ заалтууд нэмэгджээ. Тэдгээр заалтуудын талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Я.Соронзонболдтой ярилцлаа.
Зураг
2015 оны 8 сарын 26
ОХУ-ын Алтайн БНУ-ын нутгаас археологичид 1,500 жилийн настай балчир хүүхдийн мумми олсноо өчигдөр зарлалаа.
Зураг
2015 оны 8 сарын 26
Монгол Улстай Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээргүй орнуудад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэх, хүлээн авах үйлчилгээг цахимаар хийх ажлыг Нийгмийн даатгалын байгууллага зохион байгуулж эхлээд байна.
Зураг
2015 оны 8 сарын 26
ДЭМБ хөгжингүй орнууд­ын эрүүл мэндийн салбартаа хийж буй хөрөнгө оруулалтыг судалжээ.
Зураг
2015 оны 8 сарын 26
МСНЭ ХХЕГ-тай хамтран "Сэтгүүлчид эх орны манаанд" аялалыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд сэтгүүлчдийн баг Өмнөговь аймаг, Орвог гашууны бор толгой, Хилийн 0131 дүгээр анги, Цагаан дэрсний гэх нэртэй заставт “зочиллоо”. Энэхүү застав нь Булган хорго нэртэй нэгэн сайхан хайрханы дунд оршдог ажээ. Хилийн бяцхан хотхон гэмээр. Заставын дарга, ахлах дэслэгч Б.Бат-Эрдэнэ, жагсаалын дарга, дэд ахлагч А.Жамбалдорж нар сэтгүүлчдийг угтан авсан бөгөөд заставынхаа талаар товчхон танилцуулсан юм. Мөн энэхүү застав нь 80 гаруй тэмээ, 800 шахам богтой ажээ. Тэднийгээ хилчид маллаж, сааль саамаа авна. Бас болоогүй ааруул хурууд ч хийнэ. Сэтгүүлчдийн баг хилийн 635 дугаар багана дээр хилийн манаанд гарсан бөгөөд энэ үеэр тус хил дээр алба хаасан 17 ахмад хилчидтэй таарсан юм. Эдгээр ахмадууд 20 гаруй жилийн тэртээ Орвог гашууныхаа бор толгой дээр хилийн манаанд зогсож байсан хэмээн хуучилсан.
Зураг
2015 оны 8 сарын 26
Зуслангийн чиглэлийн зам энэ зуны турш засвартай байж иргэд дарь эхийн замыг сонгож явж байгаа.
Зураг
2015 оны 8 сарын 26
Зуны амралт болохоор л зуслангийн найз нартайгаа нийлээд л зун дуусахаар нулимс унаган салж, холбоо тасраад жилийн дараа эргээд л инээмсэглэн уулздаг байсан цаг саяхан мэт. Энэ бол мэдээж харилцаа холбоо хөгжөөгүй байсан үе шүү дээ.
Зураг
2015 оны 8 сарын 26
“Барс” группийн ерөнхийлөгч Ч.Амарбаатартай ярилцлаа.
Зураг
2015 оны 8 сарын 26
Залуучуудын иргэний нийгмийн анхдугаар чуулган өчигдөр болж, залуучуудын төлөө ажилдаг төрийн бус байгууллагууд бие биетэйгээ танилцаж, харилцан суралцаж Залуучуудын талаарх төрөөс баримтлах бодлогын бичигт нэгдсэн саналаа хүргүүллээ. Залуучууд хүн амын олонхийг эзэлдэг учраас шийдвэр гаргахад идэвхитэй оролцвол нийгэмдээ, орон нутагтаа, орчин тойрондоо ямар их гайхамшигтай өөрчлөлт авчирдаг болохыг чуулганд оролцогчид ам уралдан ярьж байлаа. Залуу хүн эсвэл оюутан гэхээр залхуу хойрго шоудах дуртай, орон сууц нэхдэг эсвэл сургалтын төлбөр нийтийн тээврийн асуудал л ярьдаг гэдэг ойлголт манай нийгэмд тогтсон билээ.
Зураг
2015 оны 8 сарын 26
2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэллээ. Үзэсгэлэн ирэх есдүгээр сарын 15-нд өндөрлөх аж.
9 жилийн өмнө
2015/08/26
9 жилийн өмнө