Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО МЭДЭЭ: Сэтгүүлчид торгон хилийн манаанд зогслоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2015 оны 8 сарын 26
iKon.MN

ХХЕГ-аас "Сэтгүүлчид эх орны хилд" аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд сэтгүүлчдийн баг Өмнөговь аймаг, Орвог гашууны бор толгой, Хилийн 0131 дүгээр анги, Цагаан дэрсний гэх нэртэй заставт “зочиллоо”.

Энэхүү застав нь Булган хорго нэртэй нэгэн сайхан хайрханы дунд оршдог ажээ. Хилийн бяцхан хотхон гэмээр. Заставын дарга, ахлах дэслэгч Б.Бат-Эрдэнэ, жагсаалын дарга, дэд ахлагч А.Жамбалдорж нар сэтгүүлчдийг угтан авч заставынхаа талаар товчхон танилцуулсан юм. Мөн энэхүү застав нь 80 гаруй тэмээ, 800 шахам богтой ажээ. Тэднийгээ хилчид маллаж, сааль саамаа авна. Бас болоогүй ааруул хурууд ч хийнэ.

Сэтгүүлчдийн баг хилийн дугаар багана дээр хилийн манаанд гарсан бөгөөд энэ үеэр тус хил дээр алба хаасан 17 ахмад хилчидтэй таарсан юм. Эдгээр ахмадууд 20 гаруй жилийн тэртээ Орвог гашууныхаа бор толгой дээр хилийн манаанд зогсож байжээ.

Гэрэл зургийг MPA.mn

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10
Гэрэл зургийг MPA.mn