Уншиж байна ...

СПОРТ

9 жилийн өмнө
10 жилийн өмнө
Зураг
2015 оны 8 сарын 12
Испанийн алдарт “Барселона” клуб өнгөрсөн шөнө Европын супер цомын төлөө нутаг нэгт “Севилья” клубтэй туллаа.
Зураг
2015 оны 8 сарын 10
ОХУ-ын Казань хотноо болж байгаа Усан Спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль авсан Риан Стивен Локти медалиа нэгэн орос хүүд зүүж өгчээ.
Зураг
2015 оны 8 сарын 10
“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015” энэ сарын 19-29-ны хооронд манай улсад анх удаа болох гэж байна. Монголын шатрын холбооноос өнгөрсөн жил энэ олимпиадыг Монголд зохион байгуулах саналаа Дэлхийн шатрын холбоонд илэрхийлж, олон оронтой өрсөлдсөний эцэст зохион байгуулах эрхтэй болсон. Тэгвэл тив дэлхийгээс тэмцээнд оролцохоор Улаанбаатарт ирэх тамирчдаа хүлээн авах зочид буудал, тэмцээн зохион байгуулах газар, техникийн бэлтгэл ажлыг хийж дуусчээ.
Зураг
2015 оны 8 сарын 9
"Даншиг наадам- Хүрээ цам" шашин соёлын наадам энэ сарын 8, 9-нд Хүй долоон худагт болж өндөрлөлөө. Уг наадамд 256 бөх барилдсанаас үзүүр түрүүнд (8-ын даваа) Завхан аймгийн Их сумын харьяат, Баянзүрх дүүргийн бах Б.Гончигдамба, Архангай аймгийн Булган мусын харьяат Р.Пүрэвдагва нар тунаж үлдсэн юм.
Зураг
2015 оны 8 сарын 9
Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх хүч бяраа үзэж байна. Бөхчүүд төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдаж байгаа бөгөөд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр, Түрүүлсэн бөхөд Даншгийн Арслан Үзүүрлэсэн бөхөд Даншгийн Заан Зургаа давсан бөхөд Даншгийн чимэгтэй Начин Тав давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус олгож, үнэмлэх, тэмдгийг гардуулах юм. Энэхүү цол нь зөвхөн “Даншиг-Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчилэх билээ.
Зураг
2015 оны 8 сарын 7
"Сараево-2015" өсвөрийн жүдочдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Босни-Герцеговин улсын Сараево хотноо өчигдөр эхэлсэн билээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн 40 кг-ын жинд Баасансүрэнгийн Ойдовчимэд аваргын төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хагас шигшээд Румыний бөхтэй барилдаж, үндсэн цагт үнэлгээ тэнцэж, нэмэлт цагт торгуулиар учраагаа ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон байна. Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын Ольга Борисоватай барилдана. Харин эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Баянмөнхийн Нармандах Италийн бөхөд ялагдаж хүрэл медалийн төлөө Бразилийн бөхтэй барилдахаар болжээ.
Зураг
2015 оны 8 сарын 6
Эрүүл мэнд спортын яамны хурлын А зааланд Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Япон Улсын Шизүока мужийн Изунокүни, Яйзу хотууд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдыг “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд бэлтгэн оролцуулахад хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Зураг
2015 оны 8 сарын 5
Холбооны Бүгд Найрамдах Бразил улсын Рио-де-Жанейро хотноо 2016 оны наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд зуны олимпийн XXXI наадам спортын 28 төрлөөр зохиогдох билээ.
Зураг
2015 оны 8 сарын 5
Үндэсний бөхийн долоон сайхан дархан аварга байв. Эрэмбээрээ Булган аймгийн Хангал сумын харьяат Б.Түвдэндорж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Д.Дамдин, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат Ш.Батсуурь, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Ж.Мөнхбат, Увс аймгийн Хяргас сумын харьяат Х.Баянмөнх, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Д.Цэрэнтогтох, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Б.Бат-Эрдэнэ гээд жагсана.
Зураг
2015 оны 8 сарын 3
Европын улс орнуудад ажиллаж, амьдарч буй Монголчуудын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах “EURO 2015” анхдугаар тэмцээн 2015 оны наймдугаар сарын 1-2-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Нион (Nyon) хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Зураг
2015 оны 7 сарын 31
Дөнгөж сая Малайзийн Куала Лумпур хотод хуралдаж байгаа ОУ-ын Олимпын Хорооны гишүүд 2022 оны Өвлийн Олимпыг зохион байгуулах хотоор Бээжинг зарлалаа.
Зураг
2015 оны 7 сарын 31
Дэлхийн тусгай олимпт Монголын баг тамирчид долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар ширээний теннисний ганцаарчилсан төрөл, жудо (эрэгтэйчүүд), 100 метрийн гүйлт, бөөрөнцөг шидэлт, ийн төрөлд 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна.
Зураг
2015 оны 7 сарын 31
Хүн төрөлхтөний спортын их наадам буюу зуны 31-р зуны олимпийн наадам ирэх онд хөлбөмбөгийн эх орон Бразилын Рио Де Жанеро хотод болно. Харин 2020 оны 32 дугаар зуны олимп Япон улсын Токио хотноо болох юм. Өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос 2020 оны Токиогийн олимпийн элчээр мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалыг сонгож, өргөмжиллөө.
Зураг
2015 оны 7 сарын 31
170 орны 7,000 гаруй тамирчин өрсөлдөж байгаа Тусгай олимпод манай 16 тамирчин оролцож байгаа. Тус олимпийн бөөрөнцөг шидэлтийн төрөлд манай тамирчин Б.Тулга хүрэл медаль хүртсэн бол ширээний теннисний ганцаарчилсан төрөлд У.Нинжбадам мөнгөн медаль хүртсэн​ бахдам амжилт үзүүлж, медалийн тоогоо нэмлээ.
Зураг
2015 оны 7 сарын 30
Монгол бөх долоон мянган жилийн түүхтэй.
9 жилийн өмнө
10 жилийн өмнө