ОХУ-ын Казань хотноо болж байгаа Усан Спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль авсан Риан Стивен Локти медалиа нэгэн орос хүүд зүүж өгчээ.
Локти твиттер хуудсандаа “өөрийн дэлхийн дээд амжилтын медалиа намайг болон Америкийн багийг дэмжиж байсан фэн хүүд өглөө” гэж бичсэн байна.
Твиттер хэрэглэгчид түүний өгөөмөр занг биширч “алт шиг зүрх сэтгэлтэй хүн” хэмээн магтжээ.
Мөн азтай хүүгийн зургийг авч өөр хоорондоо хуваалцсан байна.
Наймдугаар сарын 8-нд 31 настай Риан Стивен Локти өөрийн багийн хамт 4x100 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээнд дэлхийн дээд амжилтыг тогтоосон юм.
Тэр олимпын 11 медальтайгаас тав нь алтан медаль.
Казаньд болсон дэлхийн аваргын тэмцээн Ням гарагт өндөрлөсөн бөгөөд багийн дүнгээр Хятад, АНУ, ОХУ-ын багууд тэргүүлсэн юм.
Эх сурвалж: Russia Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!