"Сараево-2015" өсвөрийн жүдочдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Босни-Герцеговин улсын Сараево хотноо өчигдөр эхэлсэн билээ.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 40 кг-ын жинд Баасансүрэнгийн Ойдовчимэд аваргын төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хагас шигшээд Румыний бөхтэй барилдаж, үндсэн цагт үнэлгээ тэнцэж, нэмэлт цагт торгуулиар учраагаа ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон байна. Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын Ольга Борисоватай барилдана.
Харин эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Баянмөнхийн Нармандах Италийн бөхөд ялагдаж хүрэл медалийн төлөө Бразилийн бөхтэй барилдахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!