Испанийн алдарт “Барселона” клуб өнгөрсөн шөнө Европын супер цомын төлөө нутаг нэгт “Севилья” клубтэй туллаа.
“Барса” өнгөрсөн улиралд Испанийн Ла лиг, Эзэн хааны цом, Аваргуудын лигт түрүүлж, гурван цом хүртсэн.
Тэгвэл “Севилья” хоёр жил дараалан Европа лигт түрүүлсэн юм. Ийнхүү хоёр баг Супер цомын төлөө тулахад Аваргуудын лигийн аварга баг өрсөлдөгчөө 5:4-өөр буулгаж авч, дөрөв дэх цомоо хүртсэн юм. Ингэснээр нэг улиралд 6 цом авч байсан амжилтаа давтахад тун ойрхон байна.
Гэсэн ч “Севилья” клубынхэн бууж өгсөнгүй. 57 дахь минутад Райес, 72 дахь минутад Гамейро, 81 дэх минутад Коноплянка нар гурван гоол дараалж оруулж, тэнцүүлж дөнгөсөн.
Харин нэмэлт цаг сунгахад 115 дахь минутад Педро гоолдож, багтаа супер цом авчирлаа. Тэгвэл “Севилья” дөрөв дэх удаагаа Супер цомын төлөө хүч үзсэн ч цомынхоо тоог нэмж чадсангүй. Тэд 2006, 2007, 2014, 2015 онд Супер цом булаалдсанаас ердөө 2006 онд л авч чадсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!