“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015” энэ сарын 19-29-ны хооронд манай улсад анх удаа болох гэж байна. Монголын шатрын холбооноос өнгөрсөн жил энэ олимпиадыг эх орондоо зохион байгуулах саналаа Дэлхийн шатрын холбоонд илэрхийлж, олон оронтой өрсөлдсөний эцэст ийнхүү зохион байгуулах эрхтэй болсон юм.
Үүнтэй уялдуулан тэмцээнд оролцохоор Улаанбаатарт ирэх олон улсын тамирчдыг хүлээн авах зочид буудал, тэмцээн зохион байгуулах газар, техникийн бэлтгэл ажлыг хангаж дууссан байна.
Энэхүү өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад 20 орны 170 гаруй тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Тухайлбал, Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад гээд дэлхийн түвшний том багууд оролцох нь.
Дашрамд дурдахад, тэмцээн зохион байгуулахад 500-600 сая төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 70 сая төгрөгийг Засгийн газар, үлдсэн хөрөнгийг хувийн хэвшил гаргаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!