Холбооны Бүгд Найрамдах Бразил улсын Рио-де-Жанейро хотноо 2016 оны наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд зуны олимпийн XXXI наадам спортын 28 төрлөөр зохиогдох билээ.
Олимп эхлэхэд нэг жил үлдсэнтэй холбогдуулан өвөл, зуны олимп, паралимпийн наадам, болон залуучуудын олимпийн наадамд оролцохоор бэлтгэгдэж байгаа Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилт, уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх, тэдэнд туслах санхүүгийн зохих эх үүсвэрийг үндэсний хэмжээнд бүрдүүлэх зорилгоор Олимпийн хөгжлийг дэмжих сан ТТБ байгуулагдсан юм.
Тус сангаас шат дараатай олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүний эхлэл болгож Эрүүл мэнд, спортын яамтай хамтран ажиллах гэрээг өнөөдөр үзэглэлээ.
Эх сурвалж: ЭМСЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!