"Даншиг наадам- Хүрээ цам" шашин соёлын наадам энэ сарын 8, 9-нд Хүй долоон худагт болж өндөрлөлөө. Уг наадамд 256 бөх барилдсанаас үзүүр түрүүнд (8-ын даваа) Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Баянзүрх дүүргийн бөх Б.Гончигдамба (Монгол Улсын гарьд), Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва (Монгол Улсын өсөх идэр начин) нар тунаж үлдсэн юм.
Ингээд Р.Пүрэвдагва давсанаар Даншиг наадмын АРСЛАН цол хүртсэн бол Б.Гончигдамба долоо давж ЗААН цол хүртлээ.
Дашрамд дурдахад, 93 жилийн тэртээх хамгийн сүүлийн Даншиг наадамд мөн Архангай аймгийн бөх түрүүлж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!