АЙЛЧЛАЛ

11 жилийн өмнө
12 жилийн өмнө
Зураг
2013 оны 10 сарын 31
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээнд Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Гадаад харилцааны яам, ҮХААЯ, ССАЖ-ын дэд сайд нар оролцлоо. ӨАБНУ-аас Худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд, Эрдэс баялгийн дэд сайд, Эрчим хүчний дэд сайд болон Дэд Ерөнхийлөгчийг дагалдаж ирсэн төлөөлөгчид оролцлоо.
Зураг
2013 оны 10 сарын 31
Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте манай улсад айлчилж байна. Дэд Ерөнхийлөгчийг угтах ёслол ззэн Чингисийн талбайд болж хүндэт харуул жагсаж, хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ. Угтах ёслолын дараагаар Дэд Ерөнхийлөгч Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
Зураг
2013 оны 10 сарын 31
Уул уурхайн яамнаас cap бур зохион байгуулдаг “Ил тoд уул уурхай” хурлаа өчигдөр хийлээ. Тус яам геологи, уул уурхайн салбарт хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар мэдээлэл өгснийг товчлон хүргэе.
Зураг
2013 оны 10 сарын 31
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНАСАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд Пак Бон Жү өчигдөр бараалхав.
Зураг
2013 оны 10 сарын 30
БНАСАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тус улсын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок өнөөдөр Пэкхвавон харшид ирж бараалхав.
Зураг
2013 оны 10 сарын 30
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын дэд ерөнхийлөгч Кгалема Мотланте гэргийн хамт өнөөдөр орой 18.30-д "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардана. Тэрбээр Ерөнхий сайдын урилгаар манай улсад ирж байгаа юм.
Зураг
2013 оны 10 сарын 30
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 29-ний өдөр буюу айлчлалынхаа хоёр дахь өдөр БНАСАУ-ын Панмүнжоны цэрэггүй бүсэд зочилсон юм. Тэрээр 38 дугаар өргөрөгт зочилсон гадаад орны анхны Төрийн тэргүүн болсон юм. Цэрэггүй бүсээс буцах замдаа Гонмин хаан, Монгол хатны бунхныг үзэж сонирхлоо.
Зураг
2013 оны 10 сарын 30
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д айлчилж байгаа. Тэрбээр Пёньяан хотын Янгагдо зочид буудалд болсон Монгол, Солонгосын бизнесийн уулзалтад оролцож үг хэллээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Манай хоёр орны харилцаа бол бидний ахмад үеийнхний үндэс суурийг нь тавьсан уламжлалт сайн харилцаа билээ. Монгол Улс, БНАСАУ хоёрын хооронд харилцан бие биеэ хүлээн зөвшөөрөх гэрээ 1948 оны 10 дугаар сард байгуулагдсан байдаг. Монгол Улс бол БНАСАУ-тай дипломат
Зураг
2013 оны 10 сарын 30
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д хийх албан ёсны айлчлалаа өчигд­рөөс эхлүүлсэн билээ.
Зураг
2013 оны 10 сарын 29
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНАСАУ-д хийж буй төрийн айлчлал энэ сарын 28-нд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, тэргүүн хатагтай Хажидсүрэнгийн Болормаа, дагалдан яваа албаны хүмүүсийг Пёняан хотын “Сунан” олон улсын нисэх онгоцны буудалд БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, албаны хүмүүс угтлаа. Угталтын үеэр хүндэт харуул жагсч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэв.
Зураг
2013 оны 10 сарын 28
Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягийн урилгаар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын дэд ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Кгалема Мотланте 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 01-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Зураг
2013 оны 10 сарын 26
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүн, хоёр орны Ерөнхий сайд нарын хэлэлцээрээр шийдсэн асуудал, түүний мөрөөр хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд байгуулсан баримт бичгүүдийн ач холбогдлын талаар цуврал мэдээлэл хүргэж байна. “Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг 4 дахин нэмнэ
Зураг
2013 оны 10 сарын 26
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг манай улсад айлчилж буй Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Манай улс хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн бүтээгдэхүүнээр баялаг. Мал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийхээ чанар, техник технологийг улам сайжруулах, хүнсний органик “Монгол брэнд” бий болгон Европийн зах зээлд экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлээд энэ чиглэлд Франц улс хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Зураг
2013 оны 10 сарын 26
Францын гадаад хэргийн сайдын айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон 1965 оноос хойш Монгол Улсад Гадаад хэргийн сайдын төвшинд хийж буй анхны айлчлал болж байгаа юм. Ноён Лоран Фабиус нь 1984 онд 37 настайдаа Францын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болж байсан, улс төрд нийтдээ 40 жил зүтгэж байгаа хүн юм.
Зураг
2013 оны 10 сарын 25
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын 2013 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ.
11 жилийн өмнө
12 жилийн өмнө