ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч БНАСАУ-ын Панмүнжоны цэрэггүй бүсэд зочиллоо

President.mn
2013 оны 10 сарын 30
iKon.MN

Ерөнхийлөгч айлчлалынхаа хоёр дахь өдөр БНАСАУ-ын Панмүнжоны цэрэггүй бүсэд зочилсон юм.

Тэрээр 38 дугаар өргөрөгт зочилсон гадаад орны анхны Төрийн тэргүүн болсон юм. Цэрэггүй бүсээс буцах замдаа Гонмин хаан, Монгол хатны бунхныг үзэж сонирхлоо.

Мөн Кымсүсаны Нарны ордонд зочилж БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нарын бунханд хүндэтгэл үзүүлэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.