У.Хүрэлсүх: Худалдааны эргэлтийг $500 саяд хүргэх зорилтын хүрээнд ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

-Казахстан улсаас мэдээлж байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. 

Хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийж, талууд Засгийн газар болон байгууллага хоорондын 18 баримт бичигт гарын үсэг зурлаа. 

Үргэлжлүүлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Энэ үеэр манай улсын Ерөнхийлөгч хамтын ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэхээр болсон ажлуудын талаар дараах мэдэгдлийг хийлээ.

Ухнаагийн Хүрэлсүх: Евро Азийн зүрхэнд орших байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо бид бүхнийг халуун дотноор хүлээн авч байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд болон Казахстан Улсын төр засаг найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны 2024 онд Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалын үеэр хоёр улсын найрсаг харилцааг шарх ахиулан Стратегийн түншлэлийн өндөр түвшинд өргөн хөгжүүлэх түүхэн шийдвэр гаргасныг эргэн дурсахад таатай байна.

Ийнхүү энэ улсын төрийн тэргүүн нар хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан төрийн ажлыг хэрэгжүүлж байгаа нь Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэж үзэж байна.

Өнөөдөр та бид манай хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилт болон төрийн тэргүүн нарын ярьж тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд Монгол Казахстаны хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал өгөх ёстой. Ерөнхийлөгч таны манай улсад хийсэн айлчлалын үеэр худалдаа эдийн засаг, ХАА, мал эмнэлэг, хөнгөн үйлдвэр, тээвэр ложистик, мэдээллийн технологи зэрэг сангийн хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлсэн 12 баримт бичгийг байгуулсан билээ.

Тэгвэл энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд Монгол Казахстаны хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх төрийн байгууллага болон ААН-үүдийн хооронд 18 баримт бичгийг байгууллаа. Энэ нь манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааг уран болон өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэл төгс байна.

Тухайлбал шинжлэх ухаан, эрүүл мэнд, банк санхүү, худалдаа, эдийн засаг, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутгийн харилцаа зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр харилцан тохиролцсоныг тэмдэглэн үлдээхэд таатай байна. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нар харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаараа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

Хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Монгол улсаас ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүн, Казахстан улсаас Монгол Улсад жимс жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

Худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр чухал үүрэгтэй гэдэгтэй санал нэгдэж хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг хангасан замын зураглалыг гаргахаар тохиролцлоо.

Мөн энэхүү ажлын хүрээнд Астана хотноо зохион байгуулагдаж буй Монгол, Казахстаны бизнес форумд нийт 200 гаруй ААН-ийн төлөөлөл оролцож байгаа нь манай хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгч нар хамтран ажиллах хүсэл тэмүүлэл ямар их дүүрэн байгаагийн нэг нотолгоо гэж хэлж болно.

Энэхүү арга хэмжээнд бизнес эрхлэгч баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа дэлхийн холбоо булан бүрд бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт би итгэлт дүүрэн байна. Зам тээврийн салбарт гарч буй саад бэрхшээлийг арилгах тээвэр ложистикийн төв маршрут бий болгох боломжийг судлах хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулан хамтран ажиллахаар тохиролцсоныг тэмдэглэн хэлье.

Монгол, Казахстаны хооронд агаарын тээврийн харилцааг эрчимжүүлж хоёр улсыг холбосон нэгэн шинэ гарцыг нээж байна. Монголын "Хүннү Эйр" компани Улаанбаатар-Алматы чиглэлд тогтмол нислэг үйлдэж байгаа бол ирэх зургаадугаар сараас Казахстаны компани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг эхлүүлэхээр боллоо.

Мөн Монгол Улсад Казахстан улсын Консулын газрыг нээхийг Монгол Улс дэмжиж байна. Орон нутгийн хэмжээнд нислэг үйлдэх боломж бас бүрдлээ. Ингэснээр хоёр улсын иргэд харилцан зорчих урсгал бараа бүтээгдэхүүний экспорт, импорт нэмэгдэж, аялал жуулчлалын салбар хөгжихийн хамт бизнесийн талбай орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Соёлын харилцаанд манай хоёр орны ард иргэдийг холбосон чухал гүүр болж ирсэн. Цаашид энэ чиглэлд соёлын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол казахын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, соёлын биет бус өвийн хамтарсан судалгаа хийх зэрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей БНКУ-ын Шинжлэх ухаан дээд боловсролын яамны харьяа Түүх угсаатны зүйн хүрээлэн хоорондын харилцан ойлголцол хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж хамтын ажиллагаа эхэлж байна. Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн уламжлалыг өнөөг хүртэл уугуул хэлбэр нь хадгалан үлдсэн цөөн улс орнуудын нэг билээ. Монгол Улсад зохион байгуулагддаг нүүдэлчин дэлхийн виртуал болон Казахстан улсад болдог Нүүдэлчний соёлын наадамд хоёр улсын төлөөлөл харилцан оролцож ирсэн сайхан уламжлалыг үргэлжлүүлэн улам өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор Монголын сайхан урлагийн тоглолтыг Астана хотноо анх удаа зохион байгуулж, Мөнх тэнгэрийн орон тал нутгийн аялгуугаар казах анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаадаа сэтгэл хангалуун байна.

Мөн Монгол казак судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх чиглэлээр шинжлэх ухаан, стратеги судалгааны асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал нэгдэж эрх зүйн баримт бичгүүдийг байгууллаа. 

Хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Монгол Улсын Хархорин, Налайх болон Казахстаны хотууд хооронд ах дүүгийн харилцааг тогтоолоо.

Түүнчлэн мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар судалж ажиллахаар тогтлоо. 

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг ОУБ-ын түвшинд хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийллээ.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны санаачилгаар НҮБ-ын ирээдүй экологийн асуудлаар бүс нутгийн дээд түвшний уулзалтыг Астана хотноо зохион байгуулж буйг өндрөөр үнэлж байна.

Усны нөөцийг хамгаалах зөв зохистой ашиглах чиглэлээр бүс нутаг олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой хэмээн үзэж, усны олон улсын байгууллага байгуулах тухай Ерөнхийлөгч таны дэвшүүлсэн санал санаачилгыг Монгол Улс бүрнээ дэмжиж байна.

Энэ оны наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцох талуудын 17 дугаар бага хуралд Казахстан Улс өндөр түвшинд оролцохыг урьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга Тэрбум мод үндэсний хөдөлгөөн болон Казахстан улсын Ерөнхийлөгчийн санаачилга хоёр тэрбум мод төслийг уялдуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд хамтран ажиллахаар боллоо.

Мөн Төв Азийн орнуудын С-5 нэмэх форматын хамтын ажиллагааны индрийг ашиглан Монгол Улсын оролцоог хангасан өндөрдөх түвшний уулзалтыг хамтран зохион байгуулах боломжийн талаар бид санал бодлоо солилцсон. Казахстан Улс нь Улаанбаатар хотноо төвтэй далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн гишүүн орны хувьд тус байгууллагын үйл ажиллагааг тууштай дэмжиж хамтран ажилладгийг гэсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.

Монгол Улс хоёр орны худалдаа, харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилгоор Казахстанд суугаа Монгол Улсын ЭСЯ-д түшиглэн худалдааны төлөөлөгчийн газар байгуулж ажиллах чиглэлээр бид хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн бүгд хуралдаанаар жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг дэлхийн адууны өдөр болгон тэмдэглэх тухай тогтоолыг батлан гаргасан билээ. Уг тогтоолд БНКУ хамтран зохиож байж нэгдсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Казахстаны ард түмэн бол адуундаа хайртай ард түмэн. Адуу бол та биднийг холбож байдаг соёлын, өв соёлын үнэт зүйл гэдгийг бид бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Үүгээрээ бид нар ижил төстэй ард түмэн гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч миний дотнын нөхөр таны оруулж буй хувь нэмэр хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж Монгол Улс өндрөөр үнэлж байна.

Та бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт бат төрийн сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улам бүр өргөжин бичнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Манай хоёр ард түмний ахан дүүсийн найрамдал нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол Казахстаны Стратегийн түншлэлийн харилцаа хамтын ажиллагааг бүрэн мөхөлд цэцэглэн хөгжих болтугай.