АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий бэлтгэлээ Калифорнид базаана

Э.Тэмүүлэн, iKon.mn
59 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Ирэх зургаадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-нийг дуустал АНУ, Канад, Мексикийн нутагт хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) явагдана. 

Тэгвэл АНУ-ын эрэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийнхан бэлтгэлийн баазаа сонгожээ. Тэд нутагтаа болох дэлхийн аваргын тэмцээний бэлтгэлээ Калифорни мужийн Ирвин хотын "Great Park Sports Complex"-т базаахаар шийдвэрлэсэн байна.

Анх бэйсбол болон софтболын талбай байсан энэ талбайг 2017 оноос өргөжүүлж сагсан бөмбөг болон хөлбөмбөгийн талбайтай төрөлжсөн спорт комплекс болгожээ. Одоогоор талбайн теннисний 25 талбай, 2,500 үзэгчийн суудалтай хөлбөмбөгийн цэнгэлдэх болон 24 хөлбөмбөгийн талбай бэлтгэлийн талбай, элсний волейболын таван талбайтай аж.

зураг
 
зураг
 
зураг